x

Нүүрсний хэргээр зарлагдсан Түр хорооны сонсголыг хойшлуулжээ

Хилийн боомтуудаар ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хорооны дарга УИХ-ын гишүүн Г.Ганболд мэдээлэл хийлээ.

Г.Ганболд:

-Манай түр хороо 2022 оны зургадугаар сард байгуулагдсан. Байгуулагдснаасаа хойш 9 сарын хугацаанд түр хороо хянан шалгагчдыг томилж, үйл ажиллагаа явуулж, 20 гаруй мянган хуудас нотлох баримтыг шинжлэн судаллаа. 2023 оны дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд түр хорооны сонсголыг нээлттэй  зохион байгуулахаар товлон зарласан. Хуулийн дагуу сонсгол болохоос долоо хоногийн өмнө сонголд гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг зарлах ёстой байсан. Шинжээчдийн дүгнэлтийг бэлэн болгож, 114 хүнийг сонсголд гэрчээр дуудахаар төлөвлөж, түр хорооны хурлаа өнөөдөр хийсэн.

Түр хорооны хурал хийх явцад АТГ-аас УИХ-ын Хяналт шалгалтын хуулийн 33.9-д заасны дагуу “Түр хорооны үйл ажиллгаанд шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг маргаан хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь нүүрсний гэх хэрэгтэй холбогдуулан түр хорооны сонсголд дуудагдсан ихэнх гэрчүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөн түр хорооны сонсголд үнэлэх гэж байгаа нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах магадлалтай, мөрдөн байцаах ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулах эрсдэлтэй” гэж үзсэн.

Түүнээс гадна хэрэг шийдвэрлэх явцад урьдчилж сонсгол хийснээр нийгмээрээ зарим хүмүүсийг  гэм буруутайд тооцох эрсдлүүд байгаа учраас хуульд заасан тодорхой үндэслэлд тулгуурлан түр хорооны хурлыг хойшлуулах хүсэлт АТГ-аас ирүүлсэн. Уг хүсэлтийг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр  сонсголыг хойшлуулах шийдвэр гаргалаа.

Нүүрсний  гэх хэрэгтэй холбоотой асуудалд  УИХ-ын хянан шалгах хороо, АТГ, Эрүүгийн цагдаагийн газраас нэгэн зэрэг мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа учраас зарим нотлох баримтууд нь нийгэмд урьдчилж гарах эрсдэлтэй гэж үзсэн учраас сонсголыг хойшлуулах шийдвэр гаргалаа. Хилийн боомтуудаар ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороо 2023 оны зургадугаар сарын 10 хүртэл ажиллана.

Тиймээс энэ хугацаандаа амжиж сонсгол зохион байгуулах бүрэн боломжтой.  Энэ хүрээнд нууц хэмээн яригдаж байгаа гэрээ, нүүрсний бодит хулгай буюу хоосон гарсан машин, нүүрсний ангиллын бусад хулгай, төрийн өмчит компаниудын дотоод худалдан авалттай холбоотой гэрээ хэлцэлүүдийг нийгэмд ил болгохоор зорьж байна. Энэ хүрээнд 114 хүнийг гэрчээр дуудах шинжээчдийн дүгнэлт гарч, хянан шалгагчдын тайлан бэлэн болсон. Тиймээс түр хороонд уг сонсголыг хугацаанд нь зохион байгуулах боломж байсан. Харамсалтай нь хуулийн гарцаагүй үндэслэл гарсан учраас түр хорооны сонсголыг хойшлуулж байна гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 5 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top