x

УИХ-ын дарга гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг нээлттэй хэлэлцэх санал гаргав

УИХ-ын нэгдсэн чуулганаар нүүрсний хэрэгт шалгагдаж буй гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцэж байна. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УЕП-оос өнгөрөгч долоо хоногийн баасан гаригийн орой УИХ-ын даргын нэр дээр ирүүлсэн бөгөөд хуульд зааснаар асуудлыг ажлын тав хоногт багтаан хэлэлцэх ёстой. Энэ хугацаа маргааш буюу баасан гаригийн орой дуусах юм.

Өнөөдөр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэхээр чуулганыг нээлттэй эхлүүлсэн боловч хаалттай горимд шилжив. УИХ-ын дарга Г.Занданшатар асуудлыг хаалттай хэлэлцэх үндэслэл, шалтгаан бий эсэх, төрийн нууцад хамааралтай асуудал байгаа эсэхийг тодруулахаар УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өлзийсайханд хандаж, хаалттай, эсвэл нээлттэй хэлэлцэхийг санал хураалтаар шийдэх хувилбарыг санал болгосон боловч “Дэгийн тухай хуулийн 12.2, УИХ-ын тухай хуулийн 22.2 хэсэгт заасан дагуу хаалттай хэлэлцэнэ” гэсэн хариултыг авлаа.

Дээрх хуулийн заалтуудыг харвал, Дэгийн тухай хуулийн 12.2-т “УИХ-ын тухай хуулийн 22.2-т заасан асуудлыг нууцын горимоор хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ”, УИХ-ын тухай хуулийн 22.2-т “Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ” гэсэн байдаг юм байна. 

Өөрөөр хэлбэл, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал нь ямар үндэслэлээр “хаалттай хэлэлцэх“, эсвэл “төрийн нууцад хамаарах” асуудал болсныг мэдэж чадалгүйгээр чуулганы хуралдаан хаалттай горимд шилжив. Дахиад л нөгөө хуулийн хийдэл. УИХ-ын гишүүдийн үйлдсэн гэмт хэрэг нь төрийн нууцад хамаараад байна уу, эсвэл гэмт хэргийг шалгасан хуулийн байгууллагын ажиллагаа төрийн нууц болчихов уу? Ядахдаа энэ асуултад хариулт өгч байж чуулганаа хаалттай хуралдуулах ёстой биз дээ.

Хэрэв тэгэхгүй, “хаалттай учраас хаалттай” гэдэг зарчмаар асуудлыг хэлэлцээд явбал шийдвэр яаж гарахаас үл хамаараад иргэдийн дунд эргэлзээ, хардлага сэрдлэг үлдсээр л байх болно. Түдгэлзүүлэхгүй гээд шийдвчихвэл “гэмт хэрэгтнээ хааацайлсан” болж харагдана, түдгэлзүүлнэ гээд шийдсэн ч нөгөөдүүл нь “намайг хэлмэгдүүлчихлээ” гээд явна. Гурван гишүүний асуудал ямар эцсийнх нь биш. Араас нь орж ирэхээр хүлээгдэж байгаа бас бус нөхөд ч бий. УИХ-ын дарга ч гэсэн асуудлыг хөндсөн дээрээ үргэлжлүүлээд Дэгийн тухай хууль болон УИХ-ын тухай хуулиа өөрчлөх шаардлагатай юм байна л гэж харагдлаа.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 6 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top