x

Х.Болорчулуун: Хөдөө аж ахуйг дэмжих сан өр, авлагын тулам болсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. 

Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын Төсвийн байнгын хорооны санал, дүнэлтийг Ж.Батсуурь гишүүн уншиж танилцуулж, хэлэлцэн дэмжиж. баталж өгөхийг хүслээ. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, өрсөлдөх чадварыг хөгжүүлэх ажил үйлчилгээг зохион байгуулах чиг үүрэг бүхий  төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид шилжүүлнэ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД:

-Зарчмын хувьд ийм зохион байгуулалтад орохыг дэмжиж байна. Удирдлага зохион байгуулалт нь ямар байх вэ? Улс төрөөс хамааралтай байх юм уу? Төв дээр ганцхан ийм корпораци байгуулчихлаа, орон нутаг, аймаг, аж ахуйн нэгжийн удирдлагатай харьцаад явах юм уу? Төрийн хамаарлаас ямар ялгаатай юм бэ? 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.БОЛОРЧУЛУУН:

-Хөдөө аж ахуйг дэмжих сан өр авлагын тулам, өглөг буяны газар болсон. Авлага, өглөгийн хэмжээ 200 тэрбумд хүрсэн. Энэ янзаар яваад байж болохгүй. Удирдлагыг сонгон  шалгаруултаар сонгоно. 

ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга н.БОЛОРЧУЛУУН: 

-Компани байгуулагдсан, Компанийн тухай хууль, дүрмээр зохицуулагдаж үйл ажиллагаа явуулна. Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл, сонгон шалгаруулалт зарлаж, удирдлагыг томилно.

УИХ-ын гишүүн Н.ТОГТОХСҮРЭН:

-Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нийт актив, өр, авлага нь хэр байна вэ? 

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал Б.ЦОГТСАРАН: 

-2022 оны жилийн эцсийн байдлаар актив талдаа 382 тэрбум 642 сая 655 мянган төгрөг байна. Задалж үзвэл, эргэлтийн хөрөнгө нь 299 тэрбум, үндсэн хөрөнгө нь 83 тэрбум төгрөг. Бараа материалын үлдэгдэл 78.2 тэрбум, харилцахад 3.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Өр төлбөрийг харьцуулж үзвэл богино хугацаат өр төлбөр 138 тэрбум, хугацаа хэтэрсэн өр төлбөр 18 тэрбум төгрөг байна. 

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: 

-Төрийн өмчийн нэг ч компани нэмэхгүй байх талаар хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-аар хэлэлцсэн. Энэ бодлоготой хэр нийцэж байгаа юм бэ? Яамд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн нь авлига, мөнгө угаах талбар болсон.

Ноос ноолуур, гурил, газар тариалангийн хөтөлбөрүүд эрх мэдэлд ойр бүхий хүмүүсийг хамаарал бүхий хүмүүст давуу байдал болдог нь нэн тодорхой болж байгаа. Засгийн газрын хөтөлбөрүүд, сангууд дэмжих гэдэг нэг үгтэй. Дэмжих гэдэгт итгэхээ больсон шүү. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос биш, хар юмнууд байдаг нь тодорхой болоод байна. Баланс цэвэрлэх гээд байна уу, зүсийг нь хувиргаад. 

ХХААХҮ-ийн сайд Х.БОЛОРЧУЛУУН: 

-Өр авлага, өглөг буяны сүлжээ болсон энэ байгууллагыг ямар ч байсан төрийн өмчит корпораци болгох нь зөв. Цаашдаа олон нийтийн компани болох үйл явц идэвхжинэ гэдэгт итгэл төгс байна. Өнөөдөр авлага, өглөгийн харьцаа 200 тэрбумд эргэлдэж байна. Сан өөрөө аж ахуйн тооцоон дээрээ явж чаддаггүй, хязгаарлагдмал. Корпораци болохоор энэ байдал өөрчлөгдөнө.

Байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хувьд дэмжих нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон 49 гишүүний 28 буюу 57.1 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 6 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top