x

Б.Солонгоо: Шүгэл үлээгчдийн мэдээллийг 11-11 төвөөр дамжуулан авна

"Шүгэл" ажиллагааны ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл өглөө.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо "Авлигаас ангид, ямар нэгэн эрсдэлгүйгээр төрийн үйлчилгээг боломж нь юу байна вэ гэдэг шийдвэр процесс институцийн үйл ажиллагаа дээр анхаарлаа хандуулна. Хоёрдугаарт, тодорхой гэмт хэргийн чанартай болон хүнд суртал үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаар мэдээлэл авч дүн шинжилгээ хийж ажиллана.

Иргэд маань шүгэл үлээж бидэнтэй хамтарч ажиллахад тулгамддаг нэг том асуудал бол яалт ч үгүй мэдээллийн нууцлалыг хадгалах, хэрвээ авлига, эрсдэлтэй үйл ажиллагааны талаар мэдээлбэл өөрөө хариуцлага хүлээх үү гэдэг асуудал байдаг.

Үүнтэй холбогдуулаад ирэх 7 хоногт буюу гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцүүлэн батлуулахад манай ажлын хэсэг бүх талаар дэмжлэг үзүүлж, олон нийттэйгээ хэлэлцүүлэг хийж ажиллахаар төлөвлөж байна.

Нөгөө талаас манай ажлын хэсэг олон эх сурвалжаар иргэдээс мэдээлэл авахаар төлөвлөж байгаа. Эхний ээлжид 11-11 төв, e-mongolia болон "шүгэл ажиллагаа" нэртэй сошил хуудсуудаар дамжуулж мэдээлэл авна. Мөн шуудангийн салбарууд болон ажлын хэсгийн гишүүдийн нэр дээр хаягласан баримт бичгүүдийг хүлээн авах боломжтой.

Баасан гариг бүрийн өглөөний 09:00-12:00 цагийн хооронд "Шүгэл" ажиллагааны талаар мэдээлэхийг хүссэн иргэдтэй уулзалт зохион байгуулж, 11-11 төвөөр дамжуулан мэдээлэл авна. Эхний мэдээлэл авах ажил маргаашаас эхэлнэ.

Засгийн газраас улс төрийн зориг гаргаж, энэ жил хэрэгжүүлэхээр төлөвлөж буй "ТАВАН-Ш" ажиллагааны "ШҮГЭЛ" ажиллагаанд иргэдийнхээ дэмжлэгийг авч, авлигатай тэмцэхэд чухал үүрэгтэй. Иргэдийг манай ажлын хэсэгтэй хамтарч ажиллахыг уриалж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.148)
    11-11 ээр дамжихад мэдээлэлийн нууц алдагдана
    2023 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (172.69.252.149)
    11-11 д өгсөн мэдээлэл зохих эзэндээ очдоггүйг мэддэггүй юм байх даа
    2023 оны 03 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 7 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top