x

ОРОС ЗАЛАЛТ: "Анчдын үдлэлт" зураг дахь хэний ч анхаардаггүй 9 ДЭМИЙ ЗҮЙЛ

Перов зургаа анд яваад ан ав хийдэггүй хүмүүст зориулж, онигоо маягаар бүтээжээ.

Василий Перовын зургийг харахад анчдын нэг нь нөгөөгийнхөө толгойг эргэтэл залаж байгаа шиг хөгийн зүйл зурагджээ гэж огт санаанд орохгүй.

"Үдэлж буй анчид"

Зотон 119х183 см
Бүтээгдсэн он: 1871
Өдгөө Москвагийн Третьяковын галарейд хадгалагддаг.

Зураачийн "Үдэлж буй анчид" зургийг хоёр дахь хувийг хуулж зурсан бөгөөд эхнийх нь Санкт-Петербургийн “Русский музей” (Оросын музей)-д, хоёр дахь нь Украины Николаев мужийн В.В. Верещагины нэрэмжит уран зургийн музейд байдаг.

"Юутай хөөрхөн зураг вэ! Мэдээжээр тайлбарлаад өгвөл немецүүд ойлгоно доо, тэд чинь бидэн шиг Орос залалт гэдгийг Оросын худал ярилт гэж ойлгохгүй. Тэр юуны тухай ярьж байгааг түүний залалтын эргэлт, хэллэг, сэтгэлийг бид нэгт нэггүй ойлгож бараг л сонсоно доо" хэмээн зургийг Федор Достоевский магтан дүр төрхийг нь бишэрсэн байдаг.

Гэтэл гурван нөхрийн үдлэлт амралт нь жижигчилсэн хэсгүүддээ үнэн биш. Баатрууд ангийн буу хэрэгслүүдтэйгээ хамаагүй хандаж, ангийн олз нь ангийн өөр өөр төрөлд хамаарна. Зураач өөрөө ойлгохгүй сэдвээ сонгосон мэт. Үнэн хэрэгтээ Перов муугүй анчин, түүний намтрыг бичигч Николай Собко энэ тухай зураач ан гөрөөнд уйггүй, жилийн дөрвөн улирлын турш тасралтгүйгээр явж ирсэн, "Природа и охота" (Байгаль ба ан) сэтгүүлээр хүртэл туршлагаа хуваалцаж байлаа хэмээн өгүүлжээ. Ойд даарч хөрснөөс авсан ханиад нь  хатгаа болон хүндэрсээр тэр 50 ч наслаагүй өөд болжээ.

Харин "Анчдын үдлэлт"-ээ Перов онигоо болгон бүтээж ойлгодог хүн бүр ангийн  хэтрүүлэг дээр инээн хөгжиж байг гэж үзжээ.

1. Үл итгэгч, мэдэх хүн. 

Зайрангийн ярианд инээж буй тариачинг Перов эмч бөгөөд зураач сонирхогч Василий Бессоновоос үлгэр авч зуржээ. Перов түүнийг энгийн хүн болгон зургаа ангийн хорхойтолт энгийн ба засан зэргийн язгууртныг нэгтгэдэг гэж харуулжээ.

2. Шинэ анчин. 

Тэр ярьж буй хүний яриаг сонсоод тамхиа асаахаа хүртэл мартсан байв. Түүнээс харахад нэхий дээл нь шинээрээ, буу хэрэгсэл нь шинэхэн саяхнаас л ан хийж эхэлсэн гэхээр. Перов тэр гэнэн нөхрийг ердийнхөөр Кувшинников, Бессонов хоёр анд явахаар гэрт нь цуглардаг 26 настай Николай Нагорноваас харан зуржээ.

3. Бор туулай. 

Оросын ШУА-ийн профессор Валентин Головин ярихдаа туулайны үсний гуужилтаас харахад ан намар оройтсон цагаар хийгджээ. Сонирхолтой нь  туулайн бие, арьс гэмтээгүй. Анч нохойтой ангаар туулай агнасан бол түүний биеийг далны хооронд нь хутгаар бүлж эсвэл урд сарвууг нь огтлох сонин  уламжлал байжээ.

4. Хөх ногтруу. 

Ойн шувуу бөгөөд талын бор туулай агнасан анд тааралдах ёсгүй.

5. Давслагч эсвэл хэтрүүлэгч. 

Ярьж буй газрын эзний дүрд зураачийн найз бөгөөд шүүх эмч Дмитрий Кувшинников зуржээ. 1880–1890-ээд онуудад доктор эхнэр Софиягийн хамт өөрийн гэрт уран зохиол-урлагийн салон байгуулжээ. Кувшинниковынхан, эхнэртэй нь жиг ургуулсан байгалийн зураач Исаак Левитан нар хожим Антон Чеховын  "Сээхэлзүүр" өгүүллийн баатруудын дүр болсон юм.

6. Гутал. 

Шинэ хүний гутал нь түүнийг туршлагагүй анчин гэдгийг өгүүлж байна. Ийм өндөр өсгийтэй гутлыг анд өмсөдөггүй.

7. Дуран. 

Ярьж байгаа зайсангийн дуран нь XIX зууны эхний хагасын хуучин загвар учраас тэр ан гөрөө эртнээс хөөснийг гэрчилж буй.

8. Бүрээ. 

Ангийн бүрээг нохотой ан хийхэд тэднийг цуглуулахаар ашигладаг. Анч нохойн үнэр энэ зурагт үгүй. Мөн нохойтой ан хийхэд буу ч хэрэггүй. Тэглэхлээр энэ бүрээ  энэ гуравын анд ямар ч хэрэггүй.

9. Буу.

Туршлагатай анчин бууны голоо шорооноос хамгаалан газар тавьдаггүй. Ялангуяа зурагт өндөр үнэтэй сайн чанарын английн "Энфилд" маркийн буу зурагдсан байгааг тооцвол ингэж хамаагүй тавихгүй.


Иван Крамскойн зурсан Василий Перовын хөрөг. (1881 он)

Зураач Василий Перовын товч намтар.

1834 он: Шинэ тооллоор нэгдүгээр сарын 2-нд Тобольск хотноо төржээ. Зураач нь губернийн прокурор барон Григорий Криденерын дагавар хүүхэд болон төржээ.

1841 он: Уран гоё бичлэгийнхээ төлөө тэр овог нь болсон Перов (перо-үзэг) гэсэн хочыг багшаасаа авчээ.

1853-1862 он: Москвагийн уран зураг, баримал, уран барилгын сургуульд суралцав.

1861 он: "Улаан өндөгний баярын хөдөөгийн Загалмайт аян", "Тосгон дахь мөргөл" зургуудаа зуржээ.

1862-1864 он: Герман, Францад очив.

1862-1869 он: Елена Шейнс гэдэг эмэгтэйтэй гэрлэсэн ба тэднийх гурван хүүхэдтэй байсны хүү Владимир нь л насанд хүрч чаджээ.

1866 он: "Гурвал", "Худалдаачны гэрт үйлчлэгч эмэгтэй ирэв" зургуудыг бүтээв.

1870-1877 он: Хөдөлгөөнт зураачдын нөхөрлөлд орсон байв.

1872 он: Елизавета Друганова гэдэг эмэгтэйтэй дахин гэрлэв. 

1882 он: Кузьминкад анд яваад хатгаа авсан нь хүндрэн сүрьеэ болоод нас баржээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы буцалтгүй тусламжаар эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг бэхжүүлнэ 11 цаг 33 мин Монгол, Япон улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцов 13 цаг 22 мин АНУ-ын цэргүүд Карибын тэнгист дахин нэг хөлөг онгоцыг саатуулжээ 13 цаг 23 мин Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарч, зарим аймагт цахилгаан хязгаарлана 13 цаг 25 мин "Улаанбаатарын өвлийн наадам" 14 дэх жилдээ болно 13 цаг 26 мин “Анна Каренина” жүжгийг хоёрдугаар сарын 11-нээс тайзнаа толилуулна 13 цаг 29 мин Улаанбурхан нь хамгийн өндөр халдварлах чадвартай өвчнүүдийн нэг юм 13 цаг 31 мин Мөсөнд авиралтын залуучуудын ДАШТ-д Монголын найман тамирчин өрсөлдөнө 13 цаг 33 мин Алтны үнэ 4800 ам.доллароос давлаа 14 цаг 27 мин Авлигыг мэдээлэх тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 14 цаг 28 мин Шинзо Абэг хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноов 14 цаг 30 мин “Говийн чоно-2026” олон улсын дадлага сургуулилт Увс аймагт болно 14 цаг 31 мин Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд 14 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 31 хэм хүйтэн 14 цаг 35 мин Хүндийг өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 14 цаг 36 мин “Алтан од” шагналыг “Physical Asia”-д оролцсон Монголын баг тамирчдад гардуулав 16 цаг 29 мин Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ 18 цаг 8 мин Монголын компани олон улсын хувцас загварын үзэсгэлэнд оролцлоо 18 цаг 10 мин Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 18 цаг 12 мин Засгийн газар Монгол, Оросын хамтын ажиллагааны комиссын хуралдааны дүнг сайшаав 18 цаг 13 мин
iИх уншсан
Зэрлэг капитализм Оноо цуглуулах гэж яваад осгоод "мажийвал" яанам бэ ШХАБ, ЕАЭС руу тэмүүлэх Ираны явцуу зорилго Ерөнхий шууд сайдаас асууя. Хотын даргыг хэзээ чөлөөлөх вэ? Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя! Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний сал... Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой Дэлхийд металлын үнэ өсөх нь Монголд яаж нөлөөлөх вэ? Орос улсад Халимаг монгол сэхээтнийг баривчиллаа Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн баталгаанд а... Д.Трамп: Украинд энхийн хэлэлцээр байгуулахад Зеленский саад... АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл “Монгол сайхан бичигтэн”-... Нийслэл стартап, инновацлаг төслүүдийг бодлогоор дэмжинэ Саран дээр цөмийн реактор барина Дээрэлхэлт үйлдсэн сурагчийн хувийн хэрэгт тэмдэглэл хөтөлнө... “Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлага маргааш 17:00–20:00 ц... Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Д.Трамптай уулзаж, Нобелий... “Чингис хаан” нисэх буудлыг түшиглэсэн олон улсын транзит зо... Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа АНУ-ын Төрийн департмент 75 улсын иргэдэд цагаачлалын виз ол...
Top