x

Л.Гантөмөр: Зарим УИХ-ын гишүүд таван давхар дээл өмсөж байна

“Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Энэ үеэр Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн тогтолцоо, улс орны нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ. 

Л.Гантөмөр "Монгол улсад үүсээд байгаа нөхцөл байдал бол "шударга ёс алга" гэдэг байна. Энэ үйлдэл авлигаар гарч ирж байна. Бид энэ авлигыг төрүүлээд байгаа "үндэс" рүү нь гол анхаарлаа хандуулах хэрэгтэй болж байна. Хамгийн том асуудал улстөрийн намд байна. Улстөрийн нам юу болж хувирсан бэ, тэд тодорхой бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг, тодорхой тойрон хүрээлэгчдийг үг үйлдлийг хаацайлдаг гэр бүлийн байгууллага болж хувирсан байна. Цөөн тооны хүний эрх ашгийг хамгаалдаг "байгууллага" болж. Энэ бүхэн өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал дээр танилцуулсан судалгаанаас харагдаж байна. 

Иймээс улстөрийн намд өөрчлөлт авчрах хэрэгтэй. Нам төр, нийгмийн хооронд босгосон хана хэрмийг нураах ёстой. Иргэд олон нийтийн төлөөллийг төрд гаргаж ирдэг холбоосыг бид "гүүр" болгож өөрчлөх хэрэгтэй, энэ ханыг нураах зайлшгүй шаардлага байна. Ингэхийн тулд сонгуулийн тогтолцооны асуудлыг өөрчилж, пропорциональ хувь тэнцүүлсэн системийг оруулж ирж, бодлого гаргадаг, ард түмний төлөөлөл хүмүүсээ гаргаж ирэх хэрэгтэй. Бага хурлын гишүүн их хуралд нэр дэвшдэг байдлыг өөрчилж, нээлттэй явуулдаг болгох ёстой юм. Багшаа хамгаалдаг багш, эмч нараа ойлгодог эмчийг, салбараа төлөөлж чадах хүнээ илгээдэг болгохгүй бол мөнгөнд дулдуйдсан хүмүүсийг хамгаалдаг систем арилахгүй. 

Улстөрийн намыг улстөрийн намын хуулиар дамжуулан цэвэрлэх хэрэгтэй. Одоо зарим УИХ-ын гишүүд таван давхар дээл өмсөж байна шүү дээ. УИХ-ын гишүүн хийж байна, бага хурлын гишүүн хийж байна, улстөрийн зөвлөлийн гишүүн хийж байна, аль нэг аймгийн намын дарга хийж байна, дээр нь төрийн сайд хийж байна. Ийм таван давхар дээлийг цөөхөн тооны хүнд өмсүүлснээр иргэдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бодлого гарахгүй байна.

УИХ-ын гишүүнийг аль нэг аймгийн намын дарга байхыг хориглох, мөн гишүүдийг энгийн иргэдийн төлөөлөл гэдэг асуудал руу авчрах, дэг хуулийг гаргах хэрэгтэй. Улстөрийн нам бол нийт монголчуудын эрх ашгийг хамгаалж чаддаг хүчин болж явах ёстой. 

Сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүй бол болохгүй. Одоо байгаа мажиротар тогтолцоо бол мөнгөтэй хүн л гардаг тогтолцоо. Монголчууд мэдэж байгаа. Тэгэхээр цаашдаа нийгмийн, салбарын төлөөллүүдийг оруулж ирж чадах тогтолцоог гаргаж ирэх хэрэгтэй юм. Гарцаагүй сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөх хэрэгтэй байна. Бид дэвшүүлсэн хөтөлбөрөөрөө санал авдаг болох ёстой. Болзол, дэнчин авдгийг болих хэрэгтэй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 7 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top