x

УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллалаа

УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд парламентад ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудад ажиллаж байгаа.

Энэ ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамт Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Д.Сүнжид, Б.Энхболд нартай 2023 оны хоёрдугаар сарын 07-ны өдөр уулзаж, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудынх нь талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Комиссын дарга Ж.Хунан хүний эрхийн талаарх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил болон Монгол Улсад тулгамдаад байгаа хүний эрхийн асуудлыг товч танилцууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд хараат бус, нээлттэй сонсголоор томилогддог болсноор хүний эрхийг хангах, хамгаалах асуудлыг хэнээс ч хараат бусаар хэрэгжүүлэх боломжтой болсон. Тиймээс шинэ арга барилаар ажиллахыг онцлоод Хүний эрхийг хамгаалах тухай, Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс манлайлах ёстой гэв.

Түүнчлэн хүний эрхийн асуудлаар иргэдэд мэдлэг мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч холбогдох яамдтай хамтарч цуврал хэлэлцүүлэг зохион байгуулах хэрэгтэйг дурдлаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хүний эрхийг хамгаалах чиглэлээр парламент дахь сөрөг хүчин бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

ХЭҮК-ын зүгээс төр хүний эрхийг хүндэтгэж, хангаж, хамгаалахад төсвийг хүний эрхэд суурилсан байдлаар батлах, боловсролын албан тогтолцоонд хүний эрхийн хичээлийг сургалтын хөтөлбөрт тусгах ёстой зэргийг онцоллоо.

Уулзалтаар иргэдэд цахим хэрэглээний боловсрол, мэдлэг олгох асуудлаар парламентад суудалтай намуудын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулж хэлэлцүүлэг зохион байгуулж, дээрх хэлэлцүүлгийн үр дүнг үндэслэн тус асуудлуудаар сургалт зохион байгуулах төлөвлөгөө гаргаж ирэх хаврын чуулганд танилцуулахаар харилцан тохиролцсон юм.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлдэг байх хуулийн хэрэгжилт биелэж буй эсэх үр дүнг дан ганц Улсын Их хуралд бус иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэх, Комисст ирсэн гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх үр дүнгийн тайлан болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол олон нийтэд мэдээлэх, сурталчлах хэрэгтэйг онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 8 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top