x

Э.Одбаяр: Монгол улсад тулгамдсан асуудал бол Үндсэн хууль биш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө

"No double standard" хөдөлгөөн, "Урбан" иргэдийн форумын төлөөллүүд Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх гэж буй асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. 

Иргэн Э.Одбаяр "Өнөөдөр Монгол улсад тулгамдсан асуудал бол Үндсэн хууль биш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө. Удахгүй ил болгоно, шаардлагатай бол зарлана гэх мэт явсаар байна. Ерөнхий сайдын гараас гарсан зүйл алга. Бурууг бусдаас үргэлж хайдаг. Одоо түүний Засгийн газрын гол буруутан нь Үндсэн хууль болчихлоо. Хүчин төгөлдөр мөрдөж байгаа Үндсэн хуулиа шинэчлэхийн тулд сүүлийн үед тогтолцооны өөрчлөлт гэх гоё үгийг ашиглаж байна. Нийгмийн хүнд хэцүү шилжилтийн цаг үед үүргээ гүйцэтгэсэн сайн хууль. Гэтэл сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр удаа ухаж төнхлөө. УИХ нь Үндсэн хуулиасаа давсан хууль баталдаг. 

Цаашлаад хууль тогтоох эрх мэдлээ шилжүүлдэг. Ковидын хууль харуулж байна. Манай улс Орос, Хятад биш. Үндсэн хуулиа хамгаална гэдэг зөвхөн Цэцийн асуудал биш. Төрийн бүх шатанд Үндсэн хуулиа сахин биелүүлж байж эрх мэдлийн хувиарлатыг алдагдуулахгүй байх нь чухал юм. 

Шинэ Үндсэн хууль гэх төслийн тухайд 2022 оны долдугаар сарын 27-ны өдөр Ерөнхий сайдын захирамж гарсан байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тэргүүтэй ажлын хэсгээс УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх агуулгатай төслийг хүргүүлсэн байна. Эдгээр ажил нь Засгийн газрын захиалгатай хийгдсэн. 

Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ-ын 80 дугаар тогтоолд зөвхөн нийгэм, эдийн засгийн асуудлын агуулгаар санал асуулга авахаар болсон. Санал асуулга явуулахаас өмнө эрдэм шинжилгээний хурал, мөн нийгэм эдийн засгийн зөвшилцлийн чуулга уулзалтыг зохион байгуулжээ. Энэ үеэр Шинэ Үндсэн хуулийг хэвлэж, тараасан байна. 

Гэвч Зөвлөлдөх санал асуулгад Шинэ Үндсэн хуулийн агуулгатай асуулт оруулж ирснийгээ Зөвлөлдөх зөвлөлөөс өчигдөр няцаасан. Ард нийтийн санал асуулгын журмаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. УИХ-ын тогтоолоор бүрдүүлсэн ажлын хэсэг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр, Засгийн газар нь Шинэ Үндсэн хууль батлуулахаар зэрэгцэн ажиллаж байна. 

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуульт байгууллагын эсрэг үйл ажиллагаа зохион байгуулж, Шинэ Үндсэн хуулийн асуудлыг Зөвлөлдөх зөвлөлийн санал асуулгатай зориуд холбон шургуулах гэж оролдсон. Түүнчлэн Шинэ Үндсэн хуулийг хэвлүүлэх зардал болох 1.2 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргаагүй юм бол Ерөнхий сайд хувиасаа гаргасан уу эсвэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гаргав уу? Эцэст нь хэлэхэд, Л.Оюун-Эрдэнэ сайд аа эхлээд "Бамбарууш" кафегаа нээчхээд дараа нь Үндсэн хууль яримаар байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (197.211.63.16)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 07 сарын 04 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 9 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top