x

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Намрын ээлжит чуулганаар бие даасан хууль 18, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 271, УИХ-ын 38 тогтоол баталлаа. Бүхэлдээ намрын чуулган тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүллээ.

ШИНЭ СЭРГЭЛТ-ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ-ийн хүрээнд эдийн засаг, нийгмийн бодлого, засаглал-улс төрийн реформ, төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад чиглэсэн нийт 10 чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийх зорилт тавьж байна.

Чуулганы завсарлагаар УИХ-аас “Ард түмнээ сонсъё” аяныг хэрэгжүүлж, УИХ-ын гишүүн бүр зөвхөн тойргоор хязгаарлахгүйгээр нийт ард иргэдтэйгээ уулзаж, ШИНЭ СЭРГЭЛТ- ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ-ийн зорилгоо танилцуулж, ярилцан зөвшилцөх нь нэн чухал.

Монгол Улсад хуулийн засаглал, шударга ёс тогтоохыг ард иргэд маань шаардаж байгаа. Зүй ёсны энэ шаардлагад бодит хариу өгөхөд эрх зүйн шинэчлэлийн үндсэн зорилго чиглэж байгаа билээ. Энэ чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцэн баталсан.

Уул уурхайн биржийн тухай хууль болон түүнийг дагалдан гарсан тогтоолоор эх орны баялаг, эдийн засгийн өсөлтийг хангагч уул уурхайн бүтээгдэхүүний дээрэм тонуулыг таслан зогсоох, олборлолт, үнэ, гэрээ, тээвэрлэлт нь ил тод байж, түүнийг ард түмэн хянах нөхцөлийг хуулиар бүрдүүллээ.

УИХ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд тусгагдсан хянан шалгах чиг үүргээ шинэ түвшинд гаргахад онцгой анхаарч байна. Энэ хүрээнд 2021 онд баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль чухал үүрэг гүйцэтгэж байна.

Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан Хянан шалгах түр хорооны эхний шатны сонсголоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээл, эргэн төлөлт, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч, шинжээчдийн дүгнэлтийг сонслоо. Сонсголыг 3 үе шаттай хийнэ.

Хөгжлийн банкны асуудлаар 77 зээлд холбогдох 3,5 их наяд төгрөгийн асуудал хөндөгдөж байгаа юм. Монгол Улсын жилийн төсвийн дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний мөнгө завших, цавчих замаар орсны учрыг олж, гэмт этгээдүүдэд хуулийн хариуцлага ногдуулах ёстой.

Хөгжил дэвшлийн шинэ ирээдүйн зүгийг тодорхойлох, тулгамдсан олон асуудлыг эрэмбэлэх, шийдэх арга замыг тодорхойлоход Зөвлөлдөх санал асуулгын зорилго чиглэнэ.

Монгол Улсынхаа нийт ард иргэд та бүхэндээ сайн сайхныг хүсэж, удахгүй тохиох уламжлалт Цагаан сарын баяраа хотол олноороо тэгш дүүрэн угтахын ерөөл өргөе.

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдье" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 9 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top