x

“Ухаалаг засаг II төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаг II төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаг II төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21.1-д заасны дагуу Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлж өгөхийг хүсье гэлээ.

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар: 

Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-аас гаргадаг “Иргэдийн цахим оролцооны индекс”-ээр Монгол Улс 2022 оны байдлаар 74 дүгээр байрт, “Дижитал өрсөлдөх чадварын индекс”-ээр 62 дугаарт байрт, Олон Улсын цахилгаан холбооны байгууллага (ITU)-аас гаргадаг кибер аюулгүй байдлын индексээр 120 дугаар байрт тус тус орсон байгаа нь манай улсын хувьд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, авлигыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн платформ (E-Mongolia) системд төрийн 71 байгууллагын 817 үйлчилгээ, хөдөө орон нутагт 1284 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, “Ухаалаг газрын харилцааны систем (еgazar.gov.mn)”-ийг идэвхжүүлэн  156.0 мянга гаруй иргэнд үйлчилгээг хүргүүлсэн. Мөн Улсын бүртгэлийн байгууллагаас 502,933 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхийн чипт суулгаж олгосон байна.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран 2015-2022 оны хооронд хэрэгжүүлсэн “Ухаалаг засаг I төсөл”-ийн хүрээнд харилцаа холбооны дэд бүтэц, инновац үйлдвэрлэл, нээлттэй өгөгдлийг хөгжүүлэн, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн байна. Тухайлбал, Төрийн цахим үйлчилгээний тасралтгүй, аюулгүй байдлыг хангах хүрээнд 12 байгууллагын 112 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэн, хуулийн этгээдээс гарах зардлыг 48.4 тэрбум төгрөгөөр хэмнэж, 11-11 төвд хүлээн авах дуудлагын тоо 3 дахин нэмэгдсэн. Монгол Улсын төрийн цахим мэдээллийн 80 хувийг хадгалдаг “Үндэсний дата төв” /УТҮГ/-ын серверийн өрөөний багтаамж, сүлжээний хүчин чадлыг 2 дахин, өгөгдлийн сангийн багтаамжийг 3 дахин нэмэгдүүлж, төрийн өмчит анхны Нөөц дата төвийг ашиглалтад оруулсан аж.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг хангах хүрээнд “Ухаалаг засаг II төсөл”-ийг Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Цахим үйлчилгээний үр ашиг, хэрэглээг сайжруулах, дижитал ур чадварыг дээшлүүлэх, дижитал технологид суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд нийт 25 багц арга хэмжээг үндсэн 3 зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Төслийг 2023 – 2027 онд буюу 5 жилийн хугацаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлэх бөгөөд “Ухаалаг засаг II төсөл”-ийн хүрээнд Дижитал шилжилтийн кибер аюулгүй байдлыг хангах, өндөр хурдны интернэтийн сүлжээг өргөтгөх эрх зүйн орчныг дэмжих, Үндэсний дата төвийг үндэсний клауд буюу үүлэн тооцооллын платформ (ҮТП) болгон шинэчлэх, Ил тод байдлыг хангах, авлигыг бууруулах зорилго бүхий системүүдийг хөгжүүлж, шинэчилж,  нэвтрүүлэх. (худалдан авах ажиллагааны цахим портал, тусгай зөвшөөрлийн нэгдсэн систем, хөрөнгө, орлогын  мэдүүлгийн системийн 2-р үе шат), Үндэсний аялал жуулчлалын порталыг хөгжүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн цахимжуулах,   Засгийн газрын шийдвэрийн цахим мэдээллийн сан үүсгэх, лавлагаа өгөх үйл ажиллагааг цахимжуулах зэрэг ажлууд багтсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 9 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top