x

Баянзүрхийн түшээ Э.Бат-Амгалан “баар”-аа ордонд ажиллуулдаг уу?!

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Хууль зүйн байнгын хорооны өнгөрөгч мягмар гаригийн хуралдаанд согтуу орж танхимын зарим нөхдөдөө агсам тавьсан нь олон нийтэд хүрлээ. Хууль тогтоогч УИХ-ын гишүүн хүн Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын хуралдаанд согтуу орж ийн агсамнаж байгаа нь арай л хэрээс хэтэрч байгаа юм биш үү. Төрийн түшээ хүний ёс зүй, хариуцлага гэж түүнд ер нь байна уу. Бүр ядах нь ээ л сонгогчдынхоо итгэлийг дааж чихнээс нь хонх уяхгүй байх эрмэлзэл алга уу.

Уг нь төрийн байгууллага, тэр дундаа Монгол төрийн ордон өөрийн гэсэн сахих дэг журам, сахилга баттай. Үүнийг нь хууль тогтоомжуудад тодорхой заачихсан байгаа шүү дээ. Тухайлбал, нэг жишээ дурдъя. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Зам, тээвэр хөгжлийн яамны ажилчид албан газартаа архидаж байгаад нэгнийхээ аминд хүрсэн халагламаар, харамсмаар тохиолдол гарсан. Ингээд Засгийн газраас төрийн байгууллагын ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон тэсэрч дэлбэрэх бодис, мэс болон хүйтэн зэвсэг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэхийг хатуу хориглосон. Хэрвээ нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд сахилгын хариуцлага тооцож, хадгалж, хэрэглэсэн нь тогтоогдвол шууд ажлаас халах шийтгэл ногдуулах тогтоол гаргаж байсан.

Энэ тогтоолын хэрэгжилт өнөөдөр хаана байна вэ. Эсвэл тухайн үеийнхээ уур амьсгалыг аргацаах гэсэн хэдхэн хоногийн настай тогтоол байв уу. Ер нь цаашид хуулийн хэрэгжилтийг хангаж, өөрийн биеэр үлгэрлээд сууж байх ёстой төрийн түшээд олны өмнө, тэр дундаа Монгол төрийн ордонд ийн хуулийг уландаа гишгэж сагсалзаж, тавтиргүйтмээргүй байна. Сонгогчид түүнд хууль тогтоох дархан эрх өгснөөс хууль руу нулимах эрх өгөөгүй билээ.

Хууль, журамтай Монгол Улсад бүгд л хуулийн хүрээнд аж төрөх ёстойг төрийн түшээд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж баймаар. Эсвэл төрд очсон гээд хуульд захирагдахгүй болчихдог баймааргүй юм.

Ямартаа ч Э.Бат-Амгалан гэж гишүүн байдгийг агсам согтуугаар нь олон нийт таньж авлаа. Тэрбээр Баянзүрх дүүргийн 350 гаруй мянган хүнээс сонгогдсон гишүүн юм байна. Сонсох нь ээ Э.Бат-Амгалан гишүүн баар ажиллуулдаг бололтой юм гэнэ. Агсам согтуу тавьж байгааг нь харахад тэрбээр баараа Монгол төрийн ордонд авч ирээд ажиллуулдаг юм уу даа. Ер нь бүрэн эрх нь хэрэгжиж эхэлснээс хойш өдийг хүртэл үг дуугүй явсныг нь бодоход баарандаа баармен хийгээд үг хэлэх завгүй явдаг бололтой юм аа даа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Llmööö Llmööö (172.71.160.78)
    Hunii zurag hamaagui avch hun doromjilj gutgehen bolimoor ym suuliin ued arai l baina hussenee hunii zurag avch heruul hiudeg
    2023 оны 01 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 10 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top