x

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг 9 эрэгтэй, 2 эмэгтэй гишүүнтэйгээр байгууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, хуралдааныг даргалагч хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа.

Өнөөдрийн хуралдаанаар нийт 88 хуулийн төслийг эцэслэн батлахаар товлосны зэрэгцээ Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төсөл, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай, “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийн зохих шатны хэлэлцүүлгийг хийнэ. Үдээс хойших хуралдаанаар “Монгол Улсын төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаар”-х Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор товлосныг УИХ-ын дарга хэллээ.

Ингээд УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаас Төрийн байгуулалтын байнгын хороо руу буцаагдсан “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг тогтоолын хүрээнд Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах гишүүдийн нэрсийг батлах явдал юм. Анх оруулж ирсэн хувилбарт эмэгтэй нэр дэвшигчдийн төлөөллийг оролцуулсангүй гэсэн шүүмжлэлийг УИХ-ын гишүүд чуулганы өчигдрийн хуралдааны үеэр дэвшүүлсэн тул байнгын хороо өчигдөр дахин хуралдаж, нэрсийг шинэчлэн оруулж ирсэн байв. Үүнд,

1. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн эдийн засагч О.Амартүвшин

2. Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшүүлсэн эдийн засагч Ө.Ганхуяг

3. Хувь иргэнээр нэр дэвшсэн эдийн засагч Б.Отгонтөгс

4. Монголын ажил олгогч эздийн холбооноос нэр дэвшүүлсэн арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер Х.Ганбаатар

5. Шинжлэх ухааны академиас нэр дэвшүүлсэн гүн ухаан, нийгмийн ухааны багш, академич Г.Чулуунбаатар

6. Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн улс төрийн эдийн засагч, эрх зүйч Л.Төр-Од

7. Хувь иргэнээр нэр дэвшсэн зураг, хөдөлмөрийн багш Г.Галбадрах

8. Радио электроникийн инженер Д.Моондой

9. “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн эрх зүйч Ц.Мандхайхатан

10. МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн судлаач О.Мөнхсайхан

11. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн хөдөлмөрийн эдийн засагч С.Эрдэнэбат нарын нэрс багтсан байна. Эдгээр нэрс дотор өмнө нь нэр дэвшсэн 9 эрэгтэй болон хоёр эмэгтэйн нэрийг дэвшүүлсэн аж.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсаар байвал энэ хууль чинь сэг болно. Бид энэ удаа өөрчлөлт оруулвал, дараагийн улстөрчид мөн эл хуульд өөрчлөлт оруулах гэнэ. Хэрэв өөрчлөлт оруулах дээрээ тулвал Ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй. Үндсэн хууль бол бидний хамгийн дээд дүрэм. Үндсэн хуульдаа үе үе өөрчлөлт оруулах нь үндэсний эрх ашигт нөлөөлөх эрсдэлтэй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Үүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэхүү зөвлөлдөх санал асуулгад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй. Цаг үеийн тулгамдсан асуудлыг хэлэлцэн тодорхойлж, гарц гаргалгаа гаргана” гэсэн зорилтыг дэвшүүлсэн хэмээсэн тайлбарыг өглөө.

Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 1 цаг 29 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 3 цаг 11 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 3 цаг 41 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 4 цаг 0 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 7 цаг 31 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 7 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 цаг 43 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 9 цаг 23 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 9 цаг 31 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 9 цаг 40 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 9 цаг 46 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 10 цаг 5 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 10 цаг 25 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 10 цаг 30 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 10 цаг 35 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 10 цаг 40 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 11 цаг 1 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 11 цаг 48 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 12 цаг 32 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top