x

Д.Тогтохсүрэн: Зөвлөлдөх санал асуулгын дараа сонгуулийн тогтолцоог өөрчлөх эсэхийг ярина

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, Ерөнхийлөгчийг их хурлаас сонгох асуудлыг бүлгээр хэлэлцсэн үү?

Д.Тогтохсүрэн: Сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэхийн төлөө манай намын гишүүд санал нэг байгаа. Нэгдүгээр сарын 4-нд эрдэм шинжилгээний хурал, 11-нд Үндэсний зөвшилцлийн чуулга уулзалт зохион байгуулна.

Мөн хоёрдугаар сарын дундуур зөвлөлдөх санал асуулга явуулна. Ингэснээр өнөөгийн нийгмийн бухимдал, гарц шийдэл юу байна вэ гэдгийг иргэдээс сонсох боломжтой.

Үүний үндсэн дээр сонгуулийн тогтолцоог өөрчлөх эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. Олон түмний л дэмжлэг байвал бид Үндсэн хуулиа өөрчилнө гэдгийг намын дарга ч хэлсэн.

Д.Амарбаясгалан: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт удаа дараа хөндөгдөж байгааг олон нийт гайхаж байгаа. 1992 онд Ардчилсан үндсэн хууль баталсан үе өнөөгийн нөхцөл байдал хоорондоо асар ялгаатай.

Өөрөөр хэлбэл, тухайн үеийн хуулийн шаардлага өнөөгийн хуулийн хэрэгцээнд тохирохгүй зүйл олон болсон гэсэн үг.

Иймд нийгмийн шаардлага, захиалга байгаа гэж үзвэл Үндсэн хуулиа өөрчлөхөд бид дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Ингэхдээ бусад улс төрийн нам, ард иргэдийн хамтаар хэлэлцэн шийдвэр гаргана.

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авсан. Үүнийг бүлгийн хуралдаанаар хөндсөн үү?

Д.Тогтохсүрэн: Хуулийн талаарх зөрүүтэй зарим ойлголтыг өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. Энэ долоо хоногт тус хуулийг УИХ-аар хэлэлцэж, хурдан батлах шаардлагатай гэж үзсэн.

Ингэснээр банкны зээлийн хүү буурах, гаднаас олон талын зээлийн эх үүсвэрүүд орж ирэх нөхцөл бүрдэнэ.

-Үнийн өсөлтийн эсрэг ямар шийдвэрийг шинээр авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн бэ?

Д.Тогтохсүрэн: Үнийг тогтворжуулахын тулд тодорхой арга хэмжээ авсан. Тухайлбал, АИ92 шатахууны үнийг одоо 2,400 төгрөгт барьж байгаа.

Хэрэв энэ арга хэмжээг аваагүй бол бодит үнэ нь 1,100 төгрөгөөр нэмэгдэж, 3,500 болох байсан. Цагаан будаа, ургамлын тос, элсэн чихэр зэрэгт гаалийн татварын үнийг тэглэсэн.

Хамгийн түрүүнд БНХАУ-тай хиллэдэг боомтуудаа нээх нь чухал болоод байна. Хоёрдугаар сарын 9-нд БНХАУ агаарын хилээ нээхээр болсон.

Цагаан сарын үеэр зарим боомтыг нээх асуудлыг талууд ярилцаж байна. Ингэснээр импортоос шалтгаалсан үнийн өсөлт буурах боломжтой.

-Өнгөрсөн Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих 100 сая ам.долларын зээлийг дэмжсэн. Энэ зээл юунд зарцуулагдах вэ?

Д.Тогтохсүрэн: Бид улсын төсвийг 2.3-5.4 хувиар алдагдалтай батлаад байгаа. Тиймээс төсвийн алдагдлыг нөхөхийн тулд бага хүүтэй тус зээлийг авахыг дэмжсэн.

Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк, Азийн хөгжлийн банкнаас авч байгаа төсвийн зээл харьцангуй бага хүүтэй байдаг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Сангийн сайд хэлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж багасав 20 цаг 18 мин Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов 20 цаг 40 мин Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж байна 20 цаг 41 мин Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт өргөжиж байна 20 цаг 52 мин Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хийж байна 20 цаг 54 мин Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгдлээ 20 цаг 58 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 22 цаг 12 мин Аврагчид Хабаровск хотод хамтарсан дадлага сургуульд оролцлоо 22 цаг 16 мин ДЭЛХИЙН ДЭГ ЖУРАМ: Эрх мэдэл бол сэтгэл татах ханьцашгүй хүч 23 цаг 23 мин Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, намын дарга болох хувилбар МАН-д яригдаж байна Өчигдөр 09 цаг 58 мин Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг болгож хязгаарлана Өчигдөр 09 цаг 23 мин Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагыг онцлов Өчигдөр 09 цаг 22 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр 09 цаг 21 мин Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан бараалхлаа. Өчигдөр 09 цаг 19 мин Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давтав Өчигдөр 09 цаг 18 мин Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Өчигдөр 09 цаг 17 мин Туул гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчим нэмэгдэх төлөвтэй байна. Өчигдөр 09 цаг 16 мин Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Өчигдөр 09 цаг 15 мин Нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна. Өчигдөр 09 цаг 14 мин Иргэний хэргийн шүүхэд сэтгэл зүйч ажиллаж эхэллээ Уржигдар 14 цаг 04 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Эдийн засгийг энгийнээр Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Израил Газа хот руу дахин дайралт эхлүүлэв Swatch Хятадад бойкот гаргасан сурталчилгааныхаа төлөө уучла... Британий саятнууд өндөр татвараас зайлсхийж АНУ руу нүүхэд б... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Lamborghini €3 сая еврогийн үнэтэй хибрид спорткар Fenomeno-... Ухаалаг камерын системээр 5 сая зөрчлийг илрүүлэв
Top