x

БНСУ дотоодын компаниудаа гадаад зах зээлд гаргахад 50 тэрбум ам.доллараар дэмжинэ

БНСУ-ын Ерөнхийлөгч Yoon Suk Yeol-ийн он солигдох зааг дээр ард түмэндээ хандаж 10 мин хүрэхгүй хугацаанд хэлсэн үгийг нь тоймлохгүй байж чадсангүй ээ.

Солонгос улсын ирээдүй хөдөлмөрийн зах зээл, боловсрол, тэтгэврийн реформоос шууд хамаарна. Иймээс ямар ч үнээр хамаагүй энэ өөрчлөлтийг хийнэ ээ гэж амлалаа. Уламжлалт системийг эвдлэх зоригтой үйлдлүүдийг хийх нь ээ. Үгийг нь сонсоод өөрийн эрхгүй шар үс босч, жинхнээсээ омогшил төрж байна.

Хөдөлмөрийн зах зээл дээр гүйцэтгэлийн үнэлгээ дээр суурилсан шударга зарчимтай системийг хэрэгжүүлэх нь ээ. Энэ нь албан тушаал эсвэл насны пирамид дээр суурилсан удирдлагын бүтэц, түүнтэй холбоотой цалин урамшууллын уламжлалт системийг шууд эвдэнэ гэсэн үг.

Солонгос улсын өрсөлдөх чадвар боловсролтой иргэдээс шууд хамаарах учраас бүс нутгийн хөгжилтэйгээ уялдуулан боловсролын реформ хийхээ зарлав. Хүн амын хөгшрөлт нэмэгдэж, шинээр төрөх хүүхдийн тоо эрс буурч байгаа энэ нөхцөлд дээд боловсролын үүрэг улсын өрсөлдөх чадварыг л бэхжүүлэх ёстой. Иймээс орон нутгийн боловсролын байгууллагуудад төвлөрсөн эрх мэдлийг шилжүүлэх, тухайлбал аж үйлдвэрийн салбаруудыг боловсролын байгууллагуудаар дамжуулан бодлогоор дэмжихээр болж байна.

Өнөөгийн тэтгэвэрийн системийн хангалтгүй хуримтлал, өсөн нэмэгдсээр буй алдагдлыг зогсоохгүйгээр ирээдүйн тэтгэвэрийн системд баталгаа өгөх боломжгүй. Иймээс тогтвортой ажиллах систем бүтээхийн тулд эрдэмтэн судлаачид, олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, нийгмийн зөвшилцөл хийх ёстой гэдгээ зарлалаа.

Улсынхаа эдийн засгийн стратегийг маш тодорхой хэлж байна. Тэр нь ЭКСПОРТ, ЭКСПОРТ, бас дахин ЭКСПОРТ. Эдийн засгийн бүхий л асуудлын гарц экспорт бөгөөд үүгээр дамжуулан ажлын байраа тэтгэж, эдийн засгийнхаа цусны эргэлтийг эрчимжүүлэх аж. Гэхдээ уламжлалт экспортын бодлогоо задлахаа зарлав.

Экспортын шинэ бодлого нь хүн төрөлхтний юниверсал үнэт зүйл, эрх чөлөө, хүний эрх, хуулийн засаглал дээр суурилна гэнэ дээ. Энэ бүгдийг эдийн засаг, аж үйлдвэрийнхээ эрхэм зорилго болгон бататгах аж. Үүгээр дамжуулж олон улсын харилцаа, дипломат бодлогоо ч хэрэгжүүлэх аж.

Улмаар дэд бүтэц, барилга, цөмийн эрчим хүч, батлан хамгаалах салбарын экспортыг тэргүүн эгнээнд урамшуулан, дотоодын компаниудаа гадаад зах зээлд гарахад нь зориулж 50 тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Эцэст нь БНСУ-ын экспорт дэлхийн өнцөг булан бүрт хүрэх ёстой гэдэг агуу зорилгыг маш зоригтой хэллээ дээ. Ямар тодорхой, ямар гоё, ямар амбицтай зорилго вэээээээ?

Дараагийн сонирхолтой зүйл нь мэдээллийн технологи, био тек, батлан хамгаалах, цөмийн эрчим, энтертайнмент, нүүрстөрөгчийн хийг бууруулах салбарууд дээрээ “Старт ап Солонгос” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлж, экспортын шинэ эрин эхэлж буйг зарлалаа. Түүнчлэн өнгөрсөн зун хөөргөсөн пуужингаа дурдахын сацуу сансрын эдийн засгийн хөгжүүлж, ирээдүйн боломжийг тултал ашиглана гэдгээ мэдэгдэв.

Эдийн засаг хямарсны дараа арга хэмжээ авах биш хямралыг утгаж хариу үйлдлүүдийг үзүүлнэ ээ гээд зоригтой дуугарч байна. Энэ хүрээнд эдийн засгаа хамгаалах бодлого буюу протектизмыг хөнгөн шүүмжлээд авч байна аа бас.

Айлын хүүхдүүд ийм юм бодож, тийм юмыг зорьж байна даа...

В.Ганзориг /Нүүр номоос/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 10 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top