x

Улс төрд нөлөө бүхий албан тушаалтан, тэдний хамаарал бүхий этгээдийн компани төрийн баталгаатай хөрөнгө оруулалтад хамрагдахгүй байх хуулийн төсөл боловсруулжээ

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд болон Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улс эдийн засгийн өсөлтийг дэмжих, эдийн засгаа сэргээх, эрчимжүүлэх хүрээнд жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтаар дэмжин хөгжүүлэх чиглэлээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Монгол Улсын хөгжлийн мега төслүүдэд хөрөнгө оруулах чиглэлээр Хөгжлийн Банкийг байгуулсан билээ.

Гэвч энэхүү хөрөнгө оруулалтууд зорилтот салбартаа, зорилтот бүлэгтээ тэр бүр хүртэхгүйгээр улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор завшсан, зээл олгоход баримтлах хууль тогтоомжийг зөрчин нөлөөлж өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд олгуулсан, улмаар энэ хэрэгтээ улс төрийн болон эрүүгийн хариуцлага хүлээсэн явдал удаа дараа гараад байна. Энэ нь улс төрд нөлөө бүхий этгээдүүд, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд төрөөс баталгаа гаргасан хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл, хөрөнгө оруулалт бий болгож, тэдгээрийг эргээд өөрсдөө, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдүүдээрээ дамжуулан хувааж авч байгаа маш ноцтой ашиг сонирхлын зөрчил юм.

Эдгээр зүй бус асуудлууд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх олон нийтийн хардлага эрс нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буураад байна.

Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдын хувьд орлогоосоо давсан хэт их хэмжээний зээл бусад этгээдээс авах, төрөөс баталгаа гаргасан аливаа төрлийн зээл, хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийн урдуур орж завших, өөрийн хамаарал бүхий этгээдэд олгуулахаар нөлөөлөх асуудлыг хориглох талаар зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч байна гэж хууль санаачлагч үзжээ.

Тэрбээр, хуулийн төсөлд Төрийн өндөр албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээд төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтыг аливаа этгээдэд хууль зөрчин олгуулахаар нөлөөлөх, улс төрд нөлөө бүхий албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн хувь эзэмшдэг хуулийн этгээд төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтад хамрагдах эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор төрөөс санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, төрөөс үзүүлэх аливаа дэмжлэг, тусламж авахыг хориглох талаар шинээр тусгана хэмээн танилцууллаа.

Харин Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн тухайд Монгол Улсад анх удаа 2001 онд жилд 50 мянган тонн хийн конденсат (газрын тос) боловсруулах  /СМП-50 модуль/ байгууламж бүхий бага хүчин чадлын үйлдвэр байгуулагдаж, ажиллаж эхэлсэн.  

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн аргаар дахин нэрж /СМП-50 модуль/-аар оруулж нэмэлт бүтээгдэхүүн, тогтворжуулагч, цетан өсгөгч, шингээгчид суурилсан хүхэргүйжүүлэх дамжлагаар дамжин боловсруулалт хийгдсэнээр 60 хувийн гарцтай эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж байна. Энэ нь газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн 30 орчим хувийг бүрдүүлсэн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болж байна.  

Дотоодод үйлдвэрлэсэн түлшийг олон улсын итгэмжлэгдсэн лабораториор шалгуулсан  дүгнэлтийг үндэслэн чанарын зохих шаардлага хангасан тохиолдолд зах зээлд нийлүүлдэг байна. Улмаар борлуулалтын дийлэнхийг уул уурхай, газар тариалан, барилгын салбарын үйл ажиллагаа эрхэлдэг 38 харилцагч аж ахуйн нэгжид бөөний үнээр 60-120 хоногийн барьцаагүй эргэн төлөлтийн нөхцөлөөр нийлүүлж, борлуулалтын орлогоос ашгийн татварыг төлж байна. 

Сүүлийн 3 жилд  энэ аргаар зөвхөн дизелийн түлш үйлдвэрлэсэн бөгөөд бүтээгдэхүүнийг жижиглэнгээр  буюу шатахуун түгээх газруудад борлуулдаггүй байна. Энэ хугацаанд  харилцагч аж ахуйн нэгжүүд өнөөдрийн байдлаар үйлдвэрийн түлшний үнэтэй харьцуулахад 31.6 тэрбумын үнийн зөрүүний хэмнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн түүхий эдэд ийнхүү онцгой татвар ногдуулснаар үйлдвэрлэлийн зардал өсөж, гарах эцсийн бүтээгдэхүүний үнэ нь  импортлогдож буй газрын тосны бүтээгдэхүүнтэй харьцуулахад хэт өндөр болгож, үндэсний үйлдвэрлэл хөгжих нөхцөлийг хязгаарлаж байна.

Өнөөгийн байдлаар манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 95 ба түүнээс дээш хувийг импортоор хангадаг. Стратегийн чухал ач холбогдолтой энэхүү бүтээгдэхүүний хувьд Оросын Холбооны Улсаас бүрэн хараат байгаа нь манай орны эдийн засгийн аюулгүй байдалд эрсдэл учруулах нөхцөлийг бүрдүүлж байна.

Иймд газрын тосны үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа газрын тосны дайвар  бүтээгдэхүүнд хамаарах керосин, алкалит, хүнд фракцийн дизелийн түлш, нафтад онцгой албан татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд газрын тосны үндэсний үйлдвэрлэл хөгжих нөхцөл бүрдэх аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 10 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top