x

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "хоёр галын" дунд байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэлжээ. Тэр энэ үеэрээ “Нүүрсний хулгайтай хийх тэмцэл Төрийн ордон дотор хүчин мөхөстөж байхад гадна гарч жагссан иргэд, залуустаа баярлалаа” гэв. Мөн “авилгатай хийх тэмцэлд нам харгалзахгүй, тэмцлээсээ ухрахгүй” гэсэн нь өөр дээр дахин “гал дуудсан” хэрэг болов. Хоёр өдрийн өмнө АТГ-аас “нүүрсний хулгайч”-аар зарласан УИХ-ын долоон гишүүний тав нь МАН-ын гишүүн байсан явдал нийгэмд “буум” болоод байгаа. Таван гишүүн Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж, “Жинхэнэ хулгайчдаа далдлахын тулд биднийг золиос болгон шидэж өглөө. Намаасаа гарна, жагсаалд нэгдэнэ” хэмээн мэдэгдсэн. Товчхондоо энэ хэргээс болж эрх баригч нам дотор томоохон зөрчилдөөн үүсэх нь тодорхой болов.

Мөн түүний хэлсэн үгэн дотор “Арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна. Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл Жи класс хөлөглөж, тансаг хаусанд амьдардаг төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна” гэсэн явдал нь өмнөхөөсөө ч илүү том “галаар” наадаж буй хэрэг юм.

Хэн ч харсан Ерөнхий сайдын хэлсэн энэ үг хуулийн байгууллагын томчууд, тэднийг ивээж байдаг эзэд рүү нь чиглэсэн болохыг ойлгож  болно. Жирийн нэг хууль сахиулагч, эргүүлийн цагдаа Зайсангийн аманд хаустай, Санзайд зуслантай, Жи клас хөлөглөж явахгүй нь ойлгомжтой. Хуулийн байгууллагын томчуудын энэ лут “хангамжийн” зардал хаанаас гардаг вэ гэдэг ч бас тодорхой. Арван хуруундаа алтан бөгж зүүсэн прокурор ядарсан, ядуурсан иргэдийн төлөө үг хэлнэ гэж байх уу? Жи клас унаж, Зайсангийн аманд хаус бариулахад прокурорын цалин хүрэлцэх үү?

Тиймээс Ерөнхий сайд хэдийгээр “Жагсагчид шаардаж байна” гэж хэлсэн боловч энэ үгийг чуулганы индэр дээрээс чанга дуугаар дамжуулснаараа өөрөө ч гэсэн “хам хэрэгтэн” болж байгаа юм. Магадгүй иргэдийн энэ шаардлагаар дамжуулаад хуулийн байгууллага дотор цэвэрлэгээ хийх боломж, нөхцлийг ч гэсэн Ерөнхий сайдын зүгээс олж харсан байж мэдэх юм.

Ингээд нүүрсний хулгайтай эхлүүлсэн тэмцлээсээ болж нам дотроо багагүй шахаанд ороод байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг дор хоёр галын дунд хавчуулагдсан болж таарч байна. Нэг талаас намын нөхөд, нөгөө талаас “авилгажсан” гэгддэг хууль, шүүхийнхэн.

Товчхондоо, Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үгээрээ “Ордны гадна жагсаж байгаа иргэдийн дэмжлэг суларвал ордон дотор, нам дотроо хийж буй тэмцэл ялагдах магадлалтай шүү” гэдгийг тойруугаар анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 11 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top