x

Ж.Ганбаатар: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрсний 30-40 хувийг биржээр зарна

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэлэлцлээ.

Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Нүүрсний хулгай гаргахгүй байхын тулд уул уурхайн цахим биржийг ажиллуулах ёстой. Цаашлаад хөрөнгийн бирж олон нийтийн компани болох ёстой гэдэг санаачилгыг иргэд тавьж байгаа. 

Сангийн яам нүүрсийг худалдах, борлуулах, тээвэрлэх гэрээг цахимжуулаад гаалийн бүрдүүлэлтийг нь цахимаар хийгээд, татвараа бас цахимаар төлдөг, хүнээс хамааралтай бус технологид суурилсан шийдлийг нэвтрүүлэх гэж байна. Нэгдүгээр сарын 1-нээс энэ ажил урагшлах гэж байгаа. Засгийн газрын хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд түр журмаа оруулж ирнэ гэсэн мэдээлэлтэй байна. Ингэснээр нүүрсийг цахимаар арилжих нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа. 

Тэгэхээр цахим биржийн асуудалд хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох вэ?" гэдэг талаар асуулт асуулаа.

Түүний асуултад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Уг хууль мөрдөгдөж эхлэх хугацаа нь 2023 оны зургаадугаар сарын 30. Эхний ээлжид "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 30-40 хувийн нүүрсийг биржээр зарна гэж зорьж байгаа. Цаашдаа бол боломжит хэмжээгээр нүүрсээ биржээр зарах юм.

Хувийн компаниуд нүүрсээ биржээр санал гаргаж байгаа. Ингээд хувийн компаниудтай хамтраад нүүрсний биржээ түр журмын дагуу ажиллуулна" гэлээ. 

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2014 оноос яригдаж эхэлсэн. Анхны хувилбар нь 100 хувь төрийн өмчит компани гэдэг агуулга байсан юм билээ. Бидний хувьд бирж нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байна гэдэг агуулгыг хуулийн төсөлд оруулсан. Засгийн газар болон бусад олон нийтийн хувьцаа эзэмшигч орох нь нээлттэй.

Монголын хөрөнгийн биржийн туршлагыг ашиглаад уул уурхайн бүтээгдэхүүний биржийг цаашид төрөлжүүлэх боломжтой. Хуулиар үүнийг нээлттэй үлдээж байгаа" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 11 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top