x

Х.Нямбаатар: Өнөөдрөөс эхэлж нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон нөхдийг байцааж эхэлсэн

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. 

Тэрээр "Жагсагчдын тавьж байгаа шаардлага зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж, олон нийтэд мэдээлэл асуудал байна. Хууль дээдлэх зарчмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж нүүрсний хулгайн хэрэгт ямар хүн холбогдсоныг шүүхэд шилжүүлж байж мэдээлэх хэрэгтэй. Мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж байна. Өнөөдрөөс эхэлж нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон нөхдийг байцааж эхэлсэн. 

Нүүрсний хулгай бол цэвэр дотоодын асуудал гэдгийг хөрөнгө оруулагчдад хандаж мэдээллийг өгсөн. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудал дээр шинжээчдийн баг томилсон. Ингэхдээ нийт хэчнээн куб уулын ажил хийж, түүнээс хэд нь газрын гадарга дээр үлдсэн, хэчнээн сая тонн нүүрс болсон зэргийг тодорхойлох ажил хийгдээд явж байна. Улаанбаатар хотод АТГ, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг бичиг баримтад үзлэг шалгалт хийх, гэрээтэй холбоотой тайлбар мэдүүлэг авах ажлыг шалгаж байна" гэлээ. 

Мөн түүнчлэн "Би энэ улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд яаж ч шүүмжлүүлж, харлуулж байсан зарчмаасаа хазайхгүй. Бид эрх зүйт төрийг төлөвшүүлж байгаа улс. Би өнөөдөр хэн нэг хүнээс хувийн өшөө хонзон авах, улс төрийн зорилгоор албан тушаалтнуудыг нэрлэж, энэ нөхөд бол нүүрсний том хулгайчид юм, энэ нөхөд бол нүүрсний дунд, жижиг гарын хулгайчид юм гэдгийг зарлах эрх надад байхгүй. Энэ асуудлыг шалгаж хуульд ил болгож болох боломжтой мэдээллийг олон нийтэд мэдээлэл, шүүхээр шийдэгдэж байж шийдэх ёстой" гэсэн юм. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Авлига, албан тушаалтны гэмт хэрэгт холбогдсон хүмүүс прокурортой тохиролцоод хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тохиолдол ажиглагдаж байна. Энэ асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Өмнөх оны тавдугаар сард миний бие Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн. Уг хуульд хэргийг хялбаршуулах тухай ойлголтыг Эрүүгийн хуулиас хасах заалт орсон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн тодорхой гэмт хэрэг дээр яллагдагч хэрэг, ял наймаалцах, цаашлаад хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлдэг байдлыг Эрүүгийн хуулийн төслөөс хасахаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан.

Хууль зүйн байнгын хороо уг асуудлаар ажлын хэсэг томилсон. УИХ дээр нэмэлт өөрчлөлт оруулах төслийг шийдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай төслийг унагаасан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар уг хуулийн төслийг дахин өргөн мэдүүлнэ. 

-Нийслэлийн ерөнхий прокуророос шалгаж байгаа хүмүүсийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-БНХАУ-ын иргэний эзэмшдэг, "Азийн хишиг дэлгэрэх" ХХК, "Даглай шарга 88 транс" ХХК, "Даалингийн хишиг тээвэр" ХХК, "Ивээл сар транс" ХХК, "Хишигсайхан Ундрах" ХХК, Монгол Улсын иргэн н.Балдоржийн "Биш тэрэг транс" ХХК-нд Авто тээврийн үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд албан тушаалын давуу байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад, хэргийг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн. 

Нүүрс тээвэрлэлт явуулдаг "Итакар" ХХК, "Их хүрэн хар" ХХК, "Монборт" ХХК, "Тавантолгой Шинэ" ХХК, "Мөнхзориг транс" ХХК, "Эм би Эм," ХХК "Галбын түмэн хүлэг" компанид АТҮТ-ийн холбогдох албан тушаалтнууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг нь шилжүүлсэн. 30 гаруй хүнд холбогдох хэрэгт АТҮТ-ийн албан тушаалтнууд улс хоорондын С зөвшөөрлийг олгохдоо авлига авсан гэдэг нь тогтоогдож, шүүхэд хэрэг нь шилжиж байна. Энэ бол нүүрс тээврийн хэргийн нэгээхэн хэсэг нь. С зөвшөөрлийг АТҮТ олгодог байдлыг бүр мөсөн өөрчлөх хуулийг УИХ-д өргөн барьсан. Энэ талаар УИХ-ын даргаас асуух хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байгаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 11 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top