x

“Улаан бал”-ын Ч.Ундрам бол манай хууль тогтоогчдын баггүй төрх юм

Өнгөрөгч долоо хоногоос эхлээд олны анхааралд өртөж, нийгмийн сүлжээний дуулиан тарьж буй Ч.Ундрам гэдэг гишүүн “Улаан бал”-д орж гэнэ. Манай голоор нэг дуу шуугиан. Угаасаа хүний хувийн амьдрал, ор хөнжлийн асуудал хамгийн “гүйлгээтэй” сэдэв учраас NTV телевиз ч гэсэн үзэлтээ бодсон байлгүй, ярилцлагыг хэсэг хэсгээр нь тасдаж пэйж хуудастаа тавьсан байна.

Товчхондоо гэвэл болж өнгөрсөн явдалд нөхрийгөө буруутгасан нь тодорхой. Сүүлийн гурван жилийн турш гэртээ нууц камер байрлуулж бичлэг хийж байсан. Уг бичлэгээрээ дарамталж өөрөөс нь хөрөнгө мөнгө нэхсэн л гэнэ. За тэр бол мэдээж хувь хүмүүсийн, гэр бүлийн дотоод асуудал байх. Гол нь уг бичлэгүүд дээр хохирогч нь түүний нөхөр биш, охин нь байсныг гишүүн эмэгтэй хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Тэгээд энэ бичлэгийг хийснээрээ нөхөр нь охиныхоо сэтгэлзүйг дарамталж байгаа тухай ярьсан нь гайхал төрүүлэв. Нэг үгээр түүний охиндоо хийж буй хүчирхийллээс илүү түүнийг баримтжуулсан нөхөр нь буруутай болсныг ойлгосонгүй.

Хоёрдугаарт, “Та УИХ-ын гишүүнийхээ хувьд ёс зүйн асуудалд орсон гэж бодож байна уу?” гэсэн сэтгүүлчийн асуултанд “Би яг юун дээр ёс зүйн асуудал гаргасан юм? Би өөрийнхөө нөхөрт, гэр бүл дотроо уйлаад бухимдлаа гаргаж байгаа нь ёс зүйн асуудал юм уу. Чөлөөт цагаараа. Би ямар төрийн ордонд архидаж байгаад хүн унагаад алчихаа юу? Би ордон дотор архидаагүй, төрийн мөнгөнөөс хулгай хийгээгүй. Яагаад ард түмэн миний хувийн асуудлыг шүүгээд байгаа юм. Тэрнийхээ оронд тэр олон хулгайч нар луугаа анхааралдаа хандуул л даа” хэмээн эсэргүүцсэн явдал.  

Энэ бол манай улстөрчдийн, ард түмнээс мандат аваад хууль тогтоож байгаа эрхмүүдийн бодит байдал, үнэн дүр зураг юм даа. Өөрөө ямар нэг хувийн ч бай, хувьсгалын ч бай асуудалд орохоороо “Би яасан юм, тэгж яривал тэр чинь тэгсэн штээ” гээд өөр нэгэн рүү заачихдаг, бие биетэйгээ барьцаж амьдардаг. Ч.Ундрам гишүүн бол “эрчүүд нь ордонд архиддаг, зодоон хийдэг (тэр байтугай нэгийгээ алдаг гэсэн), би бол чөлөөт цагаараа гэр орондоо уусан” гэж хэлээд байх шиг байна лээ.

Уг нь бол улс төрд явж байгаа эр, эм хүнийг хүйсээр нь ялгаж, ялгаварлаж болохгүй л дээ. Гэхдээ эр хүн болоод эмэгтэй хүн байгалиасаа ялгаатай. Тиймээс сонгогчдын тэднээс хүсдэг зүйл ч гэсэн өөр өөр. Эмэгтэй улстөрчдийг эрчүүдээс арай илүү энэрэнгүй, илүү ёс зүйтэй, эрээ цээргүй биш, ичих булчирхайтай гэж үздэг. Тийм зүйл лав энэ хүнд алга. Зүгээр л “Би ямар төрийн ордонд архидаж, зодоон хийгээд хүн алчихаагүй юу” гэдэг үг нь нөхрийнх нь нийтэд дэлгэсэн бичлэгээс илүү өөрийг нь “аллаа”. Эмэгтэй хүн, ялангуяа УИХ-ын гишүүн хүн ингэж ярьж болохгүй л дээ. Эмэгтэй хүн улс төрд эр хүнтэй эн тэнцүү өрсөлдөх эрхтэй, хатуу чанга байх ёстой. Гэхдээ ийм асуудлаар лав биш.

Монголын улс төрд маш олон хүчтэй эмэгтэйчүүд байсан. УИХ-ын “төмөр хатагтай” нарын нэг гэгдэж байсан гишүүн асан Б.Дэлгэрмаа байна. Ерээд онд Улс төрийн боловсролын академи гэдэг байгууллагыг бий болгож, анхны захирлаар нь ажиллаж байсан. Улс төрийн соёл, боловсрол гэж юу болохыг эрчүүдэд зааж явсан эмэгтэй. 2000-аад онд АН-ын генсекээр ажиллаж байхдаа “Энэ намын байрыг архины шил, “кондом” хоёроос нь салгасан” гэж ярьж байсныг нь санаж байна.

Ц.Оюунгэрэл гэж эмэгтэй байна. 2000 оны УИХ-ын сонгуулиар АН улс төрөөс “үсгүй” шахам арчуулсны дараа ардчиллын гол үнэт зүйл болсон хүний эрхийг хамгаалахын тулд хамгийн тууштай ажилласан улстөрч. Одоо ч гэсэн “Жорлонгоо сайжруулья” гээд гэдэг хөдөлгөөнийг үүсгээд улс орон даяар маш амжилттай ажиллаж яваа. Орон нутагт амьдарч байгаа иргэдийн орчны эрүүл ахуйн асуудалд хамгийн их сэтгэл, зүтгэл гаргаж ажиллаж байгаа хүн. М.Батчимэг агсан байна. Түүнийг УИХ-ын гишүүн байх хугацаанд гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал дээр УИХ-д хамгийн олон жил суусан туршлагатай улстөрчид хүртэл түүний өөдөөс үг сөргөж чаддаггүй байлаа.

Харин өнөөдрийн улс төрд, УИХ-д тийм эмэгтэй лидер алга. Түүний оронд эрчүүдтэй нийлж архиддаг, тэгж байж ажлаа амжуулдаг, асуудлаа лоббиддог. Улс төрд яг нөгөө эрчүүдийнхээ тогтоосон дүрмээр тоглодог, архины ширээний ард ажлаа явуулдаг. Тиймээс Ч.Ундрамын тухайд “би ч өөрөө цав цагаан амьтан биш” гэж хэлсэн нь үнэний ортой. Нөхрийнх нь хэлснээр “УИХ-ын гишүүн болсноосоо хойш зан ааш нь эвдэрсэн. Долоо хоногт гурван удаа согтуу ирдэг” гэдэг бол эмэгтэй байтугаа эр хүнд ч хэвийн биш зүйл. Харин манай УИХ-ын гишүүд, улстөрч гэж өөрийгөө нэрлэдэг хүмүүст бол хэвийн байж магадгүй. Тэр дундаа эмэгтэй хүн ийм зам руу шахагдвал бухимдах нь ойлгомжтой, тэр бухимдлаа ч гэр бүлдээ авч очдог, гаргадаг байх. Харин үүнийгээ олон нийтийн өмнө, телевизийн эфирээр зөвтгөөд сууж байж болохгүй л дээ.

Олон нийтийн нүдэнд бол эмэгтэй хүн гэдэг утгаараа Ч.Ундрам л муухай харагдаж байгаа. Гэхдээ энэ бол Ч.Ундрам гэдэг эмэгтэйн асуудал биш. Ерөөсөө манай улстөрчдийн, ард түмнээс мандат аваад хууль тогтоож байгаа эрхмүүдийн нийтлэг “үнэт зүйл”, мораль болсон юм байна гэдгийг түүний оролцсон “Улаан бал”-аас үзлээ. Хэрвээ тийм биш байсан бол энэ эмэгтэй арай ч ийм үг хэлээд суухгүй л байсан байх.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • gg (172.69.45.139)
    Яг үнэн
    2022 оны 12 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 11 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top