x

Г.Занданшатар: Ойрын хугацаанд хувийн хэвшлээ дэмжих зайлшгүй шаардлага үүсэж байна

УИХ-аас хууль сурталчилгааны чиглэлээр зохион байгуулж буй ээлжит арга хэмжээний хүрээнд өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Шинэ сэргэлт эрх зүйн 10 шинэчлэлт сэдвийн дор мэдээлэл хийлээ.

Тэрээр "Шинэ сэргэлт эрх зүйн 10 шинэчлэлтийн хүрээнд арван багц хуулийн шинэчлэл хийхээр ажлаа төлөвлөн эхлүүлсэн. Гурван бүлэг, есөн багц, нэг цогц шинэчлэлийн хуулиудыг баталж, эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Гурван багц асуудал бий.

Үүнд,

Нэг. Эдийн засгийн реформ

  • Эдийн засгийг тогтворжуулах багц хууль.

  • Хөрөнгө оруулалт хувийн хэвшлийг дэмжих бизнесийн орчныг сайжруулах багц хууль

  • Эдийн засгийн төрөлжилт аж үйлдвэрлэлийг дэмжих багц хууль

Хоёр. Нийгмийн бодлогын реформ

  • Боловсролын багц хууль

  • Нийгмийн хамгааллыг дэмжих багц хууль

  • Нийтийн эрүүл мэндийг дэмжих багц хууль

Гурав. Засаглал улс төрийн реформ

  • Улс төрийн нам тогтолцоог шинэчлэх багц хууль

  • Авлигатай тэмцэх багц хууль

Арав дахь багц хууль нь төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээ байх юм" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Төлбөрийн тэнцлийн алдагдал 1.4 тэрбум долларт хүрч, төгрөгийн ханш 19 хувиар сулраад байна. Энэ нь инфляцад дахиад зургаан хувиар нөлөөлөх тооцоолол гарч байна.

Энэ амаргүй үед эдийн засгийг халамжаас хөдөлмөрт шилжүүлэхийн зэрэгцээ ойрын хугацаанд хувийн хэвшлээ дэмжих зайлшгүй шаардлага үүсэж байна. Эдийн засгийн реформыг гурван багц хуулиар хэрэгжүүлнэ. Тухайлбал, эдийн засгийг тогтворжуулах багц хуулиас харвал хүн амын амьжиргааг дээшлүүлэхийн тулд валютын ханшаа тогтворжуулах ёстой. Нэг тэрбум ам.доллароор валютын орох урсгалаа нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Үүний тулд нэг их наяд төгрөгийн экспортыг дэмжих зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Энэ зорилгоор төсөвт суулгасан хүүгийн татаасын бодлогыг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, бүхнийг экспортод шилжүүлнэ. Экспортыг нэмэгдүүлэхийн тулд 66.3 тэрбум төгрөгийн хүүгийн татаасын болон олон улсын төсвийн санхүүжилтээр нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 11 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top