x

“Тавантолгой” ХК нүүрсний тээвэрлэлт хийдэггүй, тээвэрлэлтэнд оролцдоггүй

ТАВАНТОЛГОЙ ХК-ИЙН ТУЗ-ӨӨС  УРИАЛГА ГАРГАЛАА

Сүүлийн үед  улстөрчид болон иргэдийн дунд ихээр яригдах болсон “Нүүрсний хулгай” гэх асуудалд “Тавантолгой” ХК-ийг  нэр холбох болсонд тус  компанийн ТУЗ-өөс дараах тайлбарыг хийлээ. 

“Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийг олон сая тонн нүүрс хулгайлж, хилээр гаргасан, улмаар хууль хяналтын байгууллагад  шалгагдаж байгаа мэтээр  мэдээлж байгаа нь үнэнд нийцэхгүй худал мэдээлэл юм. Тус компанийн өмнөх болоод одоогийн удирдлагууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, түүнчлэн хувьцаа эзэмшигчдээс хууль, хяналтын байгууллагад  шалгагдаж байгаа хүн байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

“Тавантолгой” ХК нь  хувьцаат компани учир бүрэн хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг. 51 хувийг Өмнөговь аймаг, 49 хувийг Монголын хөрөнгийн биржийн нээлттэй арилжаагаар хувьцааг нь худалдаж авсан хувь хүмүүс эзэмшдэг  бөгөөд хоёр талаасаа ийнхүү хатуу хяналттай ажилладаг гэдгээрээ давуу талтай гэдгийг тодотгохыг хүсч байна.  2018 онд анх тухайн компанийн нэр хүнд, бизнесийн үйл ажиллагаанд халдаж, олон мянган тонн нүүрсийг хууль бусаар хил давуулсан мэтээр буруу ташаа мэдээллийг олон нийтэд тарааснаас болж, манай компанийг хууль хяналтын болон бусад байгууллагууд  хоёр жил гаруй шалгасны эцэст ямар нэгэн зөрчилгүй болохыг тогтоож, прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон билээ. Харамсалтай нь уг асуудлаас болж, манай компанийн үйл ажиллагааг багагүй хугацаагаар зогсоосны улмаас нүүрсний экспорт зогсч, тэр хэрээр улсын болоод аймгийн төсөв тасалдахад хүрч ихээхэн хохирол амсч байсан билээ. Ийнхүү хоёр жилийн турш хууль хяналтын байгууллагаар шалгуулаад, үнэнийг тогтоочихсон байхад улстөрийн өнгө аяс бүхий “нүүрсний хулгай” гэх асуудалдаа ямар ч буруугүй манай компанийг дахин татан оруулж, компанийн үйл ажиллагааг доголдоход хүргэж буйд уурхайчид болон хувьцаа эзэмшигчдийн зүгээс харамсч буйгаа илэрхийлье. Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн гол экспортын нөхцөл бол уурхайн амнаас нүүрсээ борлуулдаг бөгөөд нүүрсний тээвэрлэлт хийдэггүй, тээвэрлэлтэнд оролцдоггүй болохыг цохон тэмдэглэе. Худалдан авагч компани нь нүүрсээ тээвэрлэдэг ба манай компанийн  хашаанаас гарснаас хойш тухайн тээвэрлэгч компанийн эрхийн асуудал болдог. Богино болон уртын тээвэр хийх,  аль боомтоор гарах, хэдэн машин тонн нүүрсээ хилээр гаргах, хэдэн доллараар урд хөршид нүүрсээ борлуулах зэрэг асуудал нь худалдан авагч компанийн асуудал бөгөөд манай компанид ямар ч хамааралгүй болно.

“Тавантолгой” ХК нь сүүлийн 20 жил топ татвар төлөгч аж ахуйн нэгжээр  жил болгон шалгарсан, улсын болоод аймгийнхаа төсвийг бүрдүүлж өгдөг уул уурхайн шилдэг компани билээ. Өмнөговь аймаг хэдхэн хоногийн өмнө 2023 оны төсвөө баталсан бөгөөд 675 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 275 тэрбум төгрөгийг улсын төсөвт татаас хэлбэрээр өгөхөөр ИТХ-аараа шийдвэрлэсэн юм. Энэ төсвийн ихэнх хувийг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК бүрдүүлж өгч буйгаараа уурхайчид болоод  хувьцаа эзэмшигчид бид баяртай байдаг юм. Иймд тус компанийн бизнесийн үйл ажиллагаа тогтвортой явж, улсын болоод Өмнөговь аймгийн төсвийг бүрдүүлэхэд төвлөрч ажиллах ёстой. Гэтэл сүүлийн үед өрнөөд буй улстөржсөн мэдээллээс болж, компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.  Нэг орд талбайгаас нүүрсээ олборлодог төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн асуудлыг ойролцоо нэртэйгээр нь далимдуулж “Тавантолгой” ХК-д болсон мэтээр асуудлыг өөр тийш нь эргүүлж буйд Төлөөлөн удирдах зөвлөлөөс  харамсч буйгаа илэрхийлэхийн ялдамд  олон нийт болон хэвлэл мэдээллийнхнийг үнэн бодит мэдээлэл түгээхийг уриалж байна.

“Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Iirgen (172.69.252.135)
    Oron nutgiin 5n tolgoi gedeg chini nuurs zuudgui achidagui bol tegeed yaj mungu hiidiin be naad uurhai chini nutgiin irgediin medliih yumuu umnugovi aimgiin AN n umch yumuu buh uyiin darga nar ni AN han baidag uurhaigaasaa uidaj ih mungutei bolhooroo aimagruugaa orj darga hiideg ih hurald devshij gishuun boldog gazar yumuu 2 Hon jiliin umnu enhbold agaa naanaas chini nuurs hulgai hiij heden zuun tn- oor ni hulgai huutsen bna geel baisan bizdee
    2022 оны 12 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 11 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top