x

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав.

Хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Б.Жаргалмаа, Ц.Мөнх-Оргил, Ц.Сэргэлэн нар орж ажиллажээ. Түүнчлэн ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийг байгуулж холбогдох судалгаа, мэдээлэл гаргуулан ажилласан. Ажлын хэсэг 2 удаа, ажлын дэд хэсэг 9 удаа хуралдсан байна.

Шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн хараат бус байдлыг хангах зорилгоор шинжээчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах программ хангамж ашиглах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Шинжилгээ хийлгэх иргэдийн эрх ашгийг хамгаалах, шинжилгээний найдвартай байдлыг хангах, шаардлагатай урвалж бодисын нөөцийг бүрдүүлэх зорилгоор шинжилгээнд ашигладаг урвалж бодис, лабораторийн тоног төхөөрөмжийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу шууд гэрээ байгуулах замаар шийдвэрлэхээр холбогдох томьёоллыг боловсруулжээ. Алба хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зорилгоор цогцост үзлэг хийх, зөөвөрлөх, задлан шинжлэх ажиллагааг гүйцэтгэсний нэмэгдлийг шүүх шинжилгээний алба хаагчид олгох нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэнийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Мөн шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчийн ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангаснаар хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, шинжилгээний хууль зүйн үндэслэл, шинжлэх ухааны тайлбарыг эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн хүрээнд олон нийтийг үнэн, зөв мэдээллээр хангах, шинжээч үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах нөхцөлийг бүрдүүлснээр шинжилгээний үнэн зөв байдлыг хангах, шинжилгээний үйл ажиллагааг шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах нөхцөлийг бүрдүүлэх зарчмыг баримтлан холбогдох зарчмын зөрүүтэй саналыг гаргажээ.

Шинжилгээний адилтгал, мэдээллийн нэгдсэн санд экологийн шинжилгээний санг шинээр нэмж, шинжээч болон бусад алба хаагч нь шинжилгээний байгууллагын шинжилгээний адилтгал, мэдээллийн санг бусад этгээдэд шилжүүлэх, хуулиар хүлээсэн чиг үүрэгтээ хамааралгүй зорилгоор ашиглахыг хориглох нь зүйтэй гэх зэрэг зарчмын зөрүүтэй 45 саналын томьёоллыг Байнгын хорооноос гаргасан болохыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Э.Бат-Амгалан танилцууллаа.

Ингээд Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 45 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 11 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top