x

Г.Занданшатар: УИХ-ын гишүүд хэт мэргэн хүн болох гэж оролдох нь парламентын нэр хүндийг унагаж байна

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийн ирц мууг байгааг шүүмжилж, баталсан хуулиудын хэрэгжилт хангалтгүй байгаа талаар анхаарууллаа.

Тэрээр "Улс орны нөхцөл байдал хэцүү байна. Гишүүд та биднээс олон зүйл шалтгаална. Үүнийг сэтгэл зүрхээрээ мэдэрч хуралдаа идэвхтэй оролцож, ажиллах хэрэгтэй. Зарим гишүүн асуулт асуугаад гараад явдаг. Сүүлийн хоёр долоо хоногт олон гишүүн гадаад явж, өвчтэй чөлөөтэй байсан. Дээр нь тасалсан шалтгаанаас болоод УИХ-ын чуулганы хуралдаан 30 гаруй минутаар хоцрох, санал хураалт саатах, асуудал хойшлох явдал гарлаа. Маш чухал Газрын тухай хуулийг хэлэлцэх үеэр ирц хангалтгүй байлаа. 

Хуралдаан хангалттай ирцтэй эхэлсэн ч санал хураахад 10 гаруйхан гишүүн чуулганы танхимд үлдсэн үзэгдэл гарлаа. Газрын тухай хууль хэлэлцэх үеэр яг ийм байдал бий болсон. Хуулийг хэлэлцэх үеэр зугтааж буй гишүүд ямар ашиг сонирхлын зөрчилтэй талаар иргэдээс шаардлага тавьж байна. Тиймээс гишүүд хуралдаандаа биечлэн сууж байх ёстой. Ёс зүй, сахилга хариуцлагатай байж, нийгэмд үлгэр дуурайлал болох хэрэгтэй. 

Хуралдааны үеэр зүй зохисгүй үг хэлдгээ болих учиртай. Хоосон маргалдах, баталгаагүй мэдээллээр олныг төөрөгдүүлэх, хэт мэргэн хүн болох гэж оролдох нь өөрийнхөө болон парламентын нэр хүндийг унагаж байна. Гишүүд хэлэх үгээ өмнө нь сайн бэлдэж баймаар юм. УИХ-ын гишүүд гарцаагүй чухал, үндэслэлтэй саналаа хэлдэг болмоор байна. Бэлдээгүй зүйлийг дэмий ярьж цаг үрэх хэрэггүй. 

Нүүрсний хулгай, Хөгжлийн Банк гээд олны анхаарал татсан хууль зөрчсөн, шударга ёс тогтоох шаардлагатай хэргүүдийг шалгаж тогтоохыг иргэд шаардаж байна. Эдгээр ажлаар хянан шалгах түр хороо байгуулсан. 

80 заалттай хуульд 90 өөрчлөлт орсон талаар би хэлж байсан. Муу боловсруулсан хуулийн бөөсийг УИХ түүгээд байж болохгүй. Төсвийн мөнгийг үрсэн олон хэрэг үр дүнд хүрнэ гэж хүлээж буйг мартаж болохгүй" гэлээ. 

Түүнчлэн баталсан хуулийн зүйл заалт амьдралд нийцэхгүй байгаа талаар "Хуулийн төслийн чанарт анхаарах хэрэгтэй байна. Хууль санаачлагчид түүхий, дутуу боловсруулсан төслөө УИХ учрыг нь олно биз гээд парламентын босго давуулж шиддэг байдлаа зогсоо. Эрдэмтэн судлаачид, иргэдийнхээ саналыг авахгүйгээр хуулийн төсөл өргөн барьж буй явдлаа болих нь зөв.

80 гаруй зүйл заалттай хуулийн төсөлд 90 гаруй засвар орсон талаар өмнө нь хэлж байсан. Муу боловсруулсан хуулийн төслийн бөөсийг парламент түүгээд сууж байж болохгүй. Хууль батлахад дагасан олон хуулийн өөрчлөлтийг УИХ хэлэлцдэг нь цаг их авч байна.

Сая 2023 оны улсын төсвийг батлахад 103 хууль, зургаан журамд өөрчлөлт орсон. Энэхүү өөрчлөлтийг цахим технологи ашиглаж, хуульдаа тусгадаг болох хэрэгтэй. Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулмаар байна.

Намын бүлгүүд олон, цөөнөөрөө хуваагдах биш нийтийн эрх ашгийн төлөө нэгдэж ажиллаж шаардлагатай. Олноороо төр барих, цөөнхөөрөө сөрөх нь хоёулаа Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй. Бидэнд Монголын ард түмэн төрийн эрх барих эрхийг итгэж атгуулсан гэдгийг мартаж болохгүй. Өөрсдийн үйл ажиллагаандаа үнэлэлт өгч ажиллацгаая. 

УИХ-ын гишүүд бол бүхний дээр байгаа эрх мэдлийн бурхан тэнгэр биш. Хэрвээ УИХ-ын гишүүнд ямар нэгэн эрх мэдэл байдаг бол үүнийг зөвхөн төрийн бодлогын ашиг сонирхлын үүднээс ашиглах ёстой" гэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 12 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top