x

О.Цогтгэрэл: МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан "Нийслэл орон нутгийн хөгжлийн бодлого" биелэлээ олсонгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал өнөөдөр болж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ. 

Хуралдаанаар Ардчилсан намын бүлгээс намын бүхий л салбар нэгж, гишүүддээ нээлттэй хандаж, хамтарч ажиллах уриалгын төсөл, Газрын багц хуульд завсарлага авсан тухай болон Эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн "Нийслэл, орон нутгийн хөгжлийн бодлого" хэсгийн биелэлтийн мэдээллийг тус тус сонсон байна. 

Бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагаанд гишүүд, дэмжигчид хандаж ажиллавал бүлэг бүрэн нээлттэй байх болно. Нийгэмд тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг ч хийх боломжтой. Мөн талцалтай байгаа талуудын хоорондох уулзалтад бүлгийн гишүүд нээлттэй оролцох болно.

Газрын тухай хууль бол Үндсэн хууль, Иргэний хуулийн дараа орох хэмжээний том хууль. Гэтэл боловсруулалт маш муу. Газар чөлөөлөлттэй холбоотой асуудал байна. Үндсэн хуулийн үзэл санаа, хувийн өмчийг хуулиар хамгаална, дээдэлж ажиллана гэх зарчмыг зөрчсөн байж болох заалтууд. Мөн орон нутгийн өөрөө удирдах ёсны эрх хэмжээний заалтууд, түүнчлэн бэлчээрийн мал аж ахуйтай холбоотой асуудлыг огт хөндөөгүй байсан. Иймд манай бүлэг тав хоногийн завсарлага авсан” гэв.

Мөн тэрээр тав дахь долоо хоногтоо асууж буй МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтээс "Нийслэл, орон нутгийн хөгжлийн бодлого" хэсгээс онцлохдоо “Улсын хэмжээнд нэг ч жишиг сумын төсөл хэрэгжүүлээгүй. Мөн 21 аймагт 5000 түрээсийн орон сууц барина гэсэн. Энэ төсөл мөн л хэрэгжээгүй. Нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлнэ гэсэн. Энэ асуудалд 2016 оноос хойш ИТХ, Иргэдийн нийтийн хурал хэлбэр төдий байх эсэх нь эргэлзээтэй. Иргэдийн хурал гэж гарч ирээд, Засаг даргаа томилдог байсан бол сая Ховд аймгийн Засаг даргыг Ерөнхий сайдын саналаар өөрчиллөө. Санхүүгийн эрх мэдлийн хувьд 21-ээс зургаахан аймаг л бие даасан байна. Бусад нь татаас авдаг. Газрын хуулиас эхлээд УИХ-д шинээр хэлэлцэж буй хууль бүхэнд орон нутагт ажиллаж байгаа газруудыг босоо тогтолцоотой болгож, төвөөс, яамдуудаас томилно гэж тусгасан. Бид 1990-ээд онд төвлөрсөн эрх мэдлийг задалж, орон нутагт бие дааж хөгжье гэсэн боловч өнгөрсөн зургаан жил ухралт хийлээ.

Аймаг бүрт "Нутгийн зам" хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн боловч хэлэх ч үг алга. Асар их урагшлалт биш ухралт гарж байна. Түгжрэл, утаа гэх мэт олон асуудлыг МАН шийдэж чадаагүй. Эрх баригчдын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ард түмэн эргэн нэг харж, дүгнэлт хийгээсэй” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 12 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top