x

Хүний эрхийг хангах Үндэсний хорооны анхдугаар хуралдаан боллоо

Засгийн газрын 2022 оны 9 сарын 22-ны өдрийн хуралдаанаар 350 дугаар тогтоол баталж, Хүний эрхийг хангах Үндэсний хороог Засгийн газар, түүний харьяа агентлаг, шүүх, Хүний эрхийн Үндэсний Комисс, судлаач, төрийн бус байгууллагын төлөөллүүдийг багтаан байгуулсан. Тус хороо өчигдөр анхдугаар хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хуралдааныг нээж, Засгийн газраас хүний эрхийг өндөр түвшинд тавьж, нийгмийн салбар бүрд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд онцгой анхаарч ажиллаж буйг тэмдэглэв.  

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуульд хувь хүний мэдээллийг төрийн байгууллага цуглуулж, ашиглахдаа зөвшөөрөл авах, энэ тухай мэдэгдэх хуудас хүргүүлдэг байх зэргээр хүний эрхийг хангасан дэвшилтэт  заалтууд орсон. Гэхдээ цаашид хувь хүний нууцад хамаарах дуу, дүрсний бичлэгийн талаарх хуулийн зохицуулалтыг бүрэн мөрдөж ажиллах шаардлага байна. Сурч боловсрох эрхийн хүрээнд ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын 93-95 хувь нь тухайн эрхээ эдэлж чадаж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрх болон хөдөө орон нутгийн боловсролын чанарын асуудалд анхаарах шаардлагатай байна. Бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах эрхийг хангах хүрээнд ард иргэдийг эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд хамруулах ажлыг орон даяар хэрэгжүүлж өнөөдрийн байдлаар 542 мянган иргэн хамрагдаад байна. Аян үр дүнтэй хэрэгжиж буй ч иргэдийг бүрэн хамруулахад анхаарч ажиллаж буйг хуралдааны үеэр холбогдох албаныхан танилцууллаа.

Мөн ХНХ-ын сайд Т.Аюурсайхан “Нийгмийн ажлын тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг хуралдаанд танилцууллаа. Тус хууль нь нийгмийн ажилтны эрх үүргийг илүү тодорхой болгож, үйлчилгээг нарийвчлан зохицуулж өгснөөрөө онцлог гэв. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бизнес ба Хүний эрх” хөтөлбөрт элсэн орсон. Үүнтэй холбоотойгоор үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа бөгөөд  энэ нь олон улс дахь хүний эрхийн индексийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй гэж үзэж байна.

Хүний эрхийг хангах Үндэсний хорооны хуралдаанаас гарсан саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 13 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top