x

Ерөнхий сайд “Оюутны эрхийн өдөр”- өөр ШУТИС-ийн оюутнуудтай уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг оюутан, залуучуудад танилцуулах анхны уулзалтаа ШУТИС-иас эхлүүллээ.

Өнөөдөр “Олон улсын оюутны эрхийн өдөр” бөгөөд инженер, технологийн салбарын оюутнуудын уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, багш нар оролцов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөлмөрийн зах зээлийн хамгийн эрэлттэй, улс орны хөгжилд нэн шаардлагатай мэргэжлээр суралцаж буй ирээдүйн инженерүүдэд амжилт хүсээд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилт буюу “Шинэ сэргэлтийн бодлого”, сүүлийн хоёр жилд үүссэн дотоод, гадаад хүчин зүйлс нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг дэлгэрэнгүй танилцууллаа.

Тэрээр “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан мега төслүүд, бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэхэд инженер, техникийн салбарынхны эрэлт, хэрэгцээ цаашид улам нэмэгдэхийг онцлоод “Өнөөдөр хөдөлмөрийн зах зээлд мэдээлэл технологийн мэргэжилтэн, барилга, уул уурхай, авто, барилгын инженер, архитектор, геологич зэрэг мэргэжил эрэлттэй боловч хамгийн дутагдалтай байна. Ялангуяа, ирэх 10-20 жилд тээвэр ложистик, газрын тос олборлолт, баяжуулалтын инженерүүдийн эрэлт манай улсад үүснэ. Учир нь, Шинэ сэргэлтийн бодлогын төлөвлөлтөөр бий болох Ханги-Мандал тэргүүтэй экспортын шинэ гарцууд, Эрдэнэбүрэнгийн УЦС, Амгалан ДЦС-ын өргөтгөл, Тавантолгой цахилгаан станц, Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг дагаад маш олон ажлын байр бий болно. Оюутан залуусын уулзалтаа ШУТИС-иас эхэлж байгаа нь тохиолдлын хэрэг биш гэсэн юм.

Мөн Монгол Улсаас ХБНГУ-д 1000 инженер бэлтгэхээр болсон, үүнд ШУТИС-ийн оюутнуудын үүрэг, оролцоо чухал гэдгийг онцлоод инженер бэлтгэх төрийн бодлогыг илүү боловсронгуй болгоно” гэлээ.

Засгийн газрын тэргүүн боловсролын салбарт онцгой анхаарч, багш, оюутнуудын санал хүсэлтийг сонсохоор хүрэлцэн ирсэнд ШУТИС-ийн захирал Т.Намнан талархал илэрхийлсэн. Тэрбээр, “Манай сургууль улс орны эдийн засгийн хөгжил, аж үйлдвэржилтийн бодлогыг авч явах эрдэмтэн судлаачдыг бэлтгэн гаргах, энэ чиглэлд өндөр үр дүнтэй судалгаа, шинжилгээний бүтээл боловсруулан ажиллах үүрэгтэй. Тиймээс чанартай боловсон хүчин бэлтгэхийн төлөө ажиллаж байна.” гэв. ШУТИС нь 11 бүрэлдэхүүн сургууль, Орхон, Өмнөговь аймагт харъяа сургуультай бөгөөд өнөөдрийн байдлаар 16 мянга гаруй оюутан суралцаж байна. “Коосэн” технологийн коллеж, гурван ахлах сургууль, нэг цэцэрлэгтэй аж.

Ерөнхий сайдад хандаж санал, хүсэлтээ илэрхийлсэн багш, оюутнуудын хувьд их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх, оюутны кампус байгуулах, олон улсын жишигт нийцсэн дотуур  байртай болох, багш, оюутнуудын хамтарч боловсруулсан төсөлд гарааны санхүүжилт олгох, ажлын байрны тоог нэмэгдүүлэх талаар ярьж байлаа.

Мөн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд оюутнуудын хичээл эхлэх, тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, элсэгчдийн тоо жил ирэх тусам буурч байгаа газрын тос, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг бодлогоор дэмжих, сургалтын төлбөрийн зарцуулалтыг ил тод болгох, эх орондоо ажиллаж амьдрах таатай нөхцөлийг залууст бүрдүүлж өгөх зэрэг асуудлыг хөндөж байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэдний саналыг сонсож, нээлттэй ярилцав. Мөн уулзалтаар яригдсан тодорхой асуудлуудыг Засгийн газарт танилцуулах, багш, оюутнуудын дэвшүүлсэн саналыг судалж ажиллахыг салбарын сайд Л.Энх-Амгаланд үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 13 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top