x

Ё.Баатарбилэг: Төрийн албан хаагчийн тухай хууль ёс зүйн харилцааг зохицуулах анхдагч хууль болж байна

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн талаар эрдэмтэн, судлаач, төрийн албан хаагчдыг оролцуулсан хэлэлцүүлэг боллоо. 

Монгол Улсын хэмжээнд төрийн 4,206 байгууллагад 208,864 албан хаагч ажиллаж байна.

Үүнээс 

  • 21,135 нь төрийн захиргаанд,

  • 4,165 нь улс төрийн албанд,

  • 45,899 төрийн тусгай албанд,

  • 137,665 төрийн үйлчилгээний албан хаагч байна. 

Мөн төрийн байгууллагын дэргэд ажиллаж буй ёс зүйн зөвлөлийн тоо 2,711 хүрчээ. Энэхүү тооноос харахад Монгол Улс хөдөлмөрийн чадвартай хүмүүст ногдох төрийн албан хаагчдын тоогоороо бусад улстай харьцуулахад  нэлээд дээгүүрт орж байгааг хурлын үеэр дурдлаа.

Төрийн албаны тухай хуулийн төсөлд Ч.Ундрам, Ж.Бат-эрдэнэ, Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан гишүүд орж ажилласан байна.

Хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлэн гаргаж байгаа.

2019 онд Монгол Улсын нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зөвлөлдөх санал асуулгыг улс даяар явуулж байсан. Зөвлөлдөх санал асуулгад оролцсон оролцогчдын 94.5 хувь нь төрийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх аргыг үндсэн хуулиар бий болгох, 89.4 хувь нь төрийн хариуцлага сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, 87.9 хувь нь төрийн албыг мэргэшсэн мэдлэг чадварт суурилсан улс төрөөс ангид байхыг дэмжиж энэ чиглэлээр эрх зүйн хамгаалалтыг бэхжүүлэх шаардлагатай зэргээр судалгааны дүн гарсан.

Монгол Улсын Их Хурлаас төрийн албаны хуулийг 1995, 2002, 2017 онд шинэчлэн найруулсан. Бодит байдал дээр уг хуулийн хэрэгжилт хангалтгүй, тодорхой хэмжээнд цоорхойтой байгаа. Ямар нэгэн сахилга хариуцлагын асуудал гарахад шийдвэрлэх арга зам нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн байсан.

Энэхүү хуулийн төсөл зургаан бүлэг 19 заалттай. Төрийн албаны харилцаанд төрийн албан хаагчдын ёс зүйн харилцааг зохицуулах анхдагч хууль болж байгаа. Үүний хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааны нийтлэг заалтыг тусгана.

Улсын хэмжээнд ёс зүйн асуудлыг нэгтгэн зохицуулах, нэгдсэн арга зүйгээр хангах, хуулиар харьяалуулсан гомдлыг хянан шийдвэрлэх үүрэгтэй ёс зүйн хороог Төрийн албаны зөвлөлийн дэргэд байгуулж ажиллуулна. Тус хуулиар гомдлыг хянан шийдвэрлэх заалтыг тусгаж өгнө" хэмээн ярилаа.

Харин Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл “Энэхүү хуулийн төслийн хүрээнд “Ёс суртахуун” хэмээх нэр томьёог онцгой анхаарах хэрэгтэй. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал бол хүмүүний ёс суртахуунтай шууд холбогдоно. Гэвч ёс суртахуун гэсэн нэр томьёог монгол хэлэнд олон янзаар нэрлэчихсэн байдаг.

Цаашдаа Ёс зүйн хороо буюу ёс зүйн зөвлөлийг хүний муу үздэг байгууллага болгомооргүй байна.

Төрийн албан хаагчид ёс зүйгээ сайн биелүүлж байгаа гэдгээ бусдад үлгэрлэж үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж нийтэд мэдээлэх хэрэгтэй. Шаардлагатай бол цалин хөлсийг нэмэх зэрэг аргыг ашиглах юм бол төрийн албан хаагчид ёс зүйгээ сахин биелүүлэхэд нөлөөтэй байх. Ерөнхийдөө ёс зүйн асуудал дэлхий нийтийн асуудал болсон. Ёс зүй бол олон шинжлэх ухаанд суурилсан ойлголт" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 13 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top