x

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Эдийн засгийн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Дараа нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулав. Эдийн засгийн байнгын хороо 2022 оны зургадугаар сарын 07-ны өдрийн тогтоолоороо тус хуулийн төслүүдийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Д.Өнөрболор, С.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Ажлын хэсэг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Хууль тогтоомжийн тухай хуулийн нийтлэг шаардлагад нийцүүлэн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр нэр томьёог жигдэлж, төслүүдийг Байнгын хорооны хуралдаан болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүд, дэд ажлын хэсэг, байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусгажээ. Ажлын хэсэг гурван удаа хуралдсан бөгөөд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 48 санал, найруулгын шинжтэй 5 багц санал, хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 26 саналын томьёоллыг бэлтгэсэн гэв.

Төрийн захиргааны төв байгууллагуудын үйл ажиллагааны давхардлыг багасгах, түншлэлийн төсөл хэрэгжүүлэх хугацааг тодорхой болгох чиглэлээр түншлэлээр хэрэгжүүлэх төслийн саналд урьдчилсан үнэлгээг түншлэлийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран хийхээр байсныг түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бие даан хийхээр, урьдчилсан үнэлгээг 30 хоногийн дотор хийхээр, түншлэлийн төслийг урьдчилан зарлах хугацааг 12 сар хүртэл байхаар тус тус өөрчилжээ. Мөн түншлэлийн гэрээний төрөлд барих, түрээслэх, ашиглах, шилжүүлэх хэлбэрийг шинээр нэмж тусгасан байна. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад хуультай нийцүүлэх чиглэлээр хуулийн төсөл дэх газартай холбоотой зохицуулалтыг Газрын тухай хуультай нийцүүлэн төрийн захиргааны төв байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэр зааж төсөлд тусгасан байсныг Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуультай нийцүүлсэн болохыг танилцуулгад дурдав. Аймаг, нийслэл түншлэлийн төслийг бие даан хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан аймаг, нийслэл түншлэлийн төсөл бие даан хэрэгжүүлэх эрхийг аймаг, нийслэлийн нэг жилд хийх түншлэлийн гэрээний нийт үнийн дүн нь тухайн аймаг, нийслэлийн жилийн төсвийн 10 хуваасны 1 хувиас хэтрэхгүй байхаар, Засгийн газар уг эрхийг олгох зохицуулалтыг тусгах нь зүйтэй хэмээн үзэж, шинээр төсөлд тусгасан байна. Үүнтэй холбоотой харилцааг журмаар зохицуулахаар, уг журам, тус хуульд нийцүүлж холбогдох шаардлагыг хангасан байхаар нэмэх саналыг мөн ажлын хэсэг гаргасан болохыг Ц.Цэрэнпунцаг гишүүн танилцуулав. Хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага үүссэн байна.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлт, ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Д.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Б.Энхбаяр, Т.Доржханд нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Түншлэлд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах ямар хөшүүрэг байгааг тодруулахад төслийн 2 дугаар зүйл дээр төрийн байгууллагуудын чиг үүргийг тун тодорхой заасан хэмээгээд ажлын хэсгээс дэлгэрэнгүй хариулт өгөв. Мөн төслийг хэрэгжүүлэх бэлтгэлийн хүрээнд төслийн боловсруулалт, эрсдэлийн үнэлгээг нягт хийж, төслийн үе шат бүрийн эдийн засгийн үр өгөөжийг судалж, урьдчилсан шинжилгээ, үнэлгээ хийсэн байх шаардлагыг хуульчлахаар тусгасан байгааг ажлын дэд хэсгээс танилцуулсан. Түншлэгч талуудын чиг үүргийн баталгаа буюу Засгийн газар үүргийн баталгаа гаргах, түүнчлэн төрөөс үзүүлэх дэмжлэгүүдийг тодорхой заасан аж. Төслийг боловсруулахдаа хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн саналыг авах хэлэлцүүлгүүдийг өргөн хүрээтэйгээр зохион байгуулж, саналуудыг авч төсөлд тусгаж  ажилласан болохыг мөн мэдээлсэн.

Байнгын хорооны хуралдаан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 5.1.3 дахь заалт, 8.3 дахь хэсэг, 9.1.1 дэх заалт, 9.3 дахь хэсэг, 11.3 дахь хэсэг, 19.2, 25.6.2.в дэд заалт, 33.9 дэх хэсэг, 34.5 дахь хэсэг, 57.3 дахь хэсгийг хасах зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Мөн төслийн 5.1 дэх хэсэгт “5.1.32. “Засгийн газрын баталгаа” гэж түншлэлийн төслийг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан Засгийн газрын хүлээсэн үүргийг.” гэж, 7 дугаар зүйлд “7.1.8. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан аймаг, нийслэлд түншлэлийн төсөл бие даан хэрэгжүүлэх эрхийг аймаг, нийслэлийн нэг жилд хийх түншлэлийн гэрээний нийт үнийн дүн нь тухайн аймаг, нийслэлийн жилийн төсвийн аравны нэгээс хэтрэхгүй байхаар олгох.” гэсэн агуулгатай 7.1.8 дахь заалт, “7.2.8. энэ хуулийн 7.1.8-д заасан эрхтэй холбогдох журам.” гэсэн агуулгатай 7.2.8 дахь заалт, “7.4. Энэ хуулийн 7.2.8-д заасан журам нь энэ хуульд нийцэж, холбогдох шаардлагыг хангасан байна.” гэсэн агуулгатай 7.4 дэх хэсгийг тус тус нэмэх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан.

Ийнхүү Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 48 санал, найруулгын шинжтэй 5 багц санал, хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 26 саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 13 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top