x

Монгол Улсад 6786 гадаад улсын иргэн гэр бүлийн зорилгоор бүртгүүлжээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж гадаадын иргэдийн бүртгэл, хяналт, шийдвэрлэх шаардлагатай тулгамдаад байгаа асуудлын талаар санал, солилцлоо.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр болон даргын зөвлөлийн гишүүд оролцлоо.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт болон Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугаа гадаад иргэдийн бүртгэл, хяналт, зөрчлийн талаар танилцууллаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар гадаад улсын иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайлбал, цахим визийг хуульчилсан, визийн ангиллыг зөвхөн хуульд заасан хүрээнд олгодог байсныг өөрчилж Засгийн газраас тогтоох болсон, гадаадын иргэн, харьяатын газарт гадаадын иргэний виз, бүртгэл мэдээллийн нэгдсэн сантай байхаар хуульчилсан гэдгийг онцоллоо.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор визийн ангиллыг зөв тогтоох, цахим үйлчилгээг нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Тухайлбал, визийн ангилал 11 байсныг 64 болгон өөрчилснөөр гадаад улсын иргэнийг Монгол Улсад зорчих зорилгыг нарийвчлан тодорхойлох нөхцөл бүрдсэн, 36 улсын иргэнд цахим визийг олгож эхэлсэн, гадаадын иргэнийг дахин давтагдахгүй тусгай регистрийн дугаараар бүртгэдэг болсон, түүнчлэн гадаадын иргэд өмнө нь үйлчилгээ авахын тулд 6-7 удаа тус байгууллагад биечлэн ирдэг байсныг бүрэн цахимжуулж зөвхөн 1 удаа ирдэг болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд 43563 иргэн цахимаар үйлчилгээ аваад байгаа талаар дурдаж үйлчилгээг цахимжуулсан нь иргэдийн мөнгө, цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой болсон талаар танилцууллаа.

Монгол Улсад 22531 гадаад улсын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суугч гэсэн бүртгэлтэй байгаа бөгөөд үүнээс 7275 иргэн хөдөлмөр эрхлэгч, 1256 иргэн суралцагч, 3083 иргэн түр ирэгч, 1881 иргэн хөрөнгө оруулагч, 391 иргэн албан хэргээр, 1859 иргэн цагаач, 6786 иргэн гэр бүлийн зорилгоор бүртгүүлээд байна. 1994 оноос 2022 оныг хүртэл нийт 65552 хүн Монгол Улсын харьяатаас гарсан бөгөөд үүний 59969 хүн нь Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн болсон бол 2583 хүн бусад улсын иргэн болсон байна. Түүнчлэн Монгол Улсын иргэний харьяаллаа 1951 хүн сэргээн тогтоолгосон бол 289 хүн Монгол Улсын харьяат болсон байна.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Улсын Их Хурлаас баталсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөөд богино хугацаа буюу 1 жил 6 сар болж байгаа хэдий ч цахим шилжилтийг хурдтай, үр дүнтэй хэрэгжүүлж байгаа Гадаадын иргэн, харьяатын газрын хамт олонд талархал илэрхийлээд алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах талаар анхаарч ажиллахаа илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ саяхан "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 13 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top