x

"Ажилдаа сэтгэл хангалуун байх нь ажлын бүтээмжид хамгийн их нөлөөлдөг"

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Архивын ерөнхий газарт ажиллаж архив, албан хэрэг хөтлөлтийн талаар болон шийдвэрлэх шаардлагатай тулгамдаад байгаа асуудлын талаар санал, солилцлоо.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцлоо.

Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар Архив, албан хэрэг хөтлөлийн тухай хуулийн хэрэгжилт, орон нутгийн төрийн архивыг бэхжүүлэх болон архивын сан хөмрөгийг баяжуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, олон улсын ижил төрлийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа, архивын цахим шилжилт, үйлчилгээний талаар танилцууллаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Монгол төрийн түүх, үндэстний ой санамжийг хадгалж, хамгаалж, төрийн албаны бичиг хэргийн эргэлтийг нэгдсэн нэг стандартаар хангаж ажиллаж байгаа архивын байгууллагын нийт албан хаагчдад талархал илэрхийлээд архивын салбарын харилцааг зохицуулсан анхны хууль 1998 онд Архивын тухай хууль нэртэй батлагдаж байсан бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 04 дугаар сарын 24-ний өдөр Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийг шинэчлэн баталж олон зарчмын өөрчлөлт оруулсан. Тухайлбал, төрийн байгууллагын албан хэрэг хөтлөлийн асуудлыг анх хуульчилсан, архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, цахим мэдээллийн сан бүрдүүлэх, хувь хүн өөрийн бүтээсэн болон хуулийн дагуу олж авсан баримтаараа архив үүсгэж болох, архивын ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийн талаар тодорхой зохицуулалт орсон гэдгийг онцоллоо.

Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар 37 төрийн архив ажиллаж Үндэсний төв архив болон 21 аймаг, нийслэлийн архивууд e-document.gov.mn, e-archives.gov.mn цахим хуудас ашиглан тоон гарын үсгээр баталгаажуулан архивын үйлчилгээг цахимаар үзүүлж эхэлсэн бөгөөд 2022 онд 20501 лавлагаа өгч иргэдийн 310 сая төгрөгийг хэмнэсэн гэсэн тооцоо гарсан талаар, түүнчлэн e-mongolia цахим хуудсаар 10 төрлийн лавлагаа олгож байгаа талаар танилцууллаа.

Үндэсний төв архивт XVI зуунаас хойших түүхэн үед холбогдох 1299 хөмрөгийн 1.618.644 хадгаламжийн нэгж баримт хадгалагдаж байгаа бөгөөд эдгээрийг 1500-1600 оны үед хамаарах үйсэн дээрх баримт, 1674-1911 оны үед хамаарах Манжийн үеийн хөмрөг, 1911-1921 оны үед хамаарах Богд хаант Монгол Улсын үеийн хөмрөг, 1921-1990 оны үед хамаарах Ардын засгийн үеийн хөмрөг, 1990 оноос одоог хүртэл Ардчиллын үеийн хөмрөг гэсэн ангилалд хуваан авч үзэж байна.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар байгууллагын ажлын бүтээмжид хамгийн их нөлөөлдөг зүйл бол алба хаагчид ажилдаа сэтгэл хангалуун байх, ажиллах нөхцөл нийгмийн баталгаа хангагдах явдал байдаг бөгөөд Архив, албан хэрэг хөтлөлийн тухай хуулийг батлах явцад ч энэ асуудалд нилээд анхаарал хандуулж хамгийн хүнд, нарийн ажлыг гардан хийж байгаа архивч, архивч-судлаач, сан хөмрөгч, сэлбэн засагч, архивын баримтын хадгалалтын технологич, баримт ариутгагчаар ажиллаж байгаа төрийн албан хаагчид 10 жил тутамд нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгодог болсныг онцолж цаашид ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 13 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top