x

Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нарын хийж буй хамгаалалт Ерөнхий сайдаа аврах биш "алах" шинжтэй

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Э.Одбаяр нарын таван хүнд оршин суугаа дүүргээсээ гарахгүй байх буюу “зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулжээ. Анхан шатны шүүхээс өмнө оногдуулсан ялыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрөөгүй тул Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, давахын шүүх нь анхан шат руу хэргийг буцаасны дараа шүүхээс гарч байгаа хоёр дахь удаагийн шийдвэр.

Шүүхийн шийдвэрийн тухай олон нийтийн сүлжээнд “Хоригдоогүй нь яамай” гэж зарим нь залбирч байгаа бол “Нэгэнт эрүүгийн ял шийтгэл учраас хайран сайхан залуусын амьдралд хар толбо суулгалаа” гэж буруутгаж байгаа хүмүүс олон байна. Гэвч тэдэнд оноосон ял шийтгэл шударга, шударга бусын тухай маргааныг улам дэвэргэж, “гал дээр тос нэмсэн” мэдэгдлийг өчигдөр Засгийн газрын хоёр ч гишүүн хийгээд амжив.

Гурван өдөр үргэлжилсэн шүүх хуралдаан өндөрлөсний дараа иргэн Э.Одбаяр нар “Украины дайныг эсэргүүцсэний төлөө иргэддээ ял оноолоо” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж, “Монголын Засгийн газар ОХУ-ын Элчин сайдын даалгавраар ажиллаж байна” хэмээн иргэд шүүмжилсэн билээ.

Гэтэл шүүхийн шийдвэр гарсны маргааш буюу өчигдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газар иргэдийнхээ үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаагүй. Иргэд үзэл болоо илэрхийлэхдээ бусдын эрхийг зөрчиж болохгүй. Иргэн Э.Одбаяр 2021 онд Дорнод аймагт болсон ослын талаар сошиал орчинд мэдээлэл түгээхдээ уг ослыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамааралтай этгээд үйлдсэн хэмээн хүнд гэмт хэрэгт гүтгэсэн. Уг асуудлаар нь МАН-ын Хууль эрх зүйн хэлтсээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Уг гомдлын дагуу өнөөдөр шүүхээс шийдвэр нь гарсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй огт хамааралгүй хийгдсэн ажиллагаа” хэмээн мэдэгдсэн билээ.

Ингээд нэгдүгээрт, Э.Одбаяр нарт ял оноосон шүүхийн шийдвэр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэр төрийг цагаатгасан зүйл болсныг олон нийт ЗГХЭГ-ын тусламжтайгаар мэдэж авлаа.

Хоёрдугаарт шүүх уг шийдвэрийг гаргахдаа “МАН-ын Хуулийн хэлтсээс анх гаргасан гомдол дээр Э.Одбаяр нарын Хорих 461-р ангид хууль бусаар нэвтрэн орсон гэх хэргийг нэмж, хамтад нь шийдсэнийг гайхаж байна. Хоёр хэргийг прокурорын шатанд нэгтгэж нэг хэрэг болгон шүүхээр шийдвэрлүүлсэн байна” гэдэг мэдээллийг хийжээ. Тэгэхээр хэргийг шалгасан процесс дээр бас нугалаа гарсан юм байна.

Ямартай ч Э.Одбаярт оноосон ял нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй шууд холбоотой МАН-ын захиалга байсныг ЗГХЭГ-ын дарга нь зарлав. Харамсалтай нь хуулийн байгууллага уг захиалгыг гүйцэлдүүлэхдээ процессийн алдаа гаргасан гэдгийг ч мөн хүлээн зөвшөөрчээ. “Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэг л болж байна.

Асуулт. Дорнод аймагт гарсан зам тээврийн осол нь санаатай гэмт хэрэг байсан уу? Гэмт хэрэг үйлдэгдсэн нь үнэн юм бол гэмт хэрэг үйлдсэн этгээдтэй хамаарал бүхий гэж зарласан нь “хүнд гэмт хэрэгт гүтгэсэн” үйлдэл мөн үү? Эсвэл зүгээр л Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн өөрөө "Осол гаргасан, эсвэл гэмт хэрэг үйлдсэн этгээд надтай хамааралгүй” гээд хэлчихсэн бол асуудал шийдэгдчих байсан болов уу?

Гэх мэтчилэн хуулийн болон ёс суртахууны шинжтэй олон асуултыг анхан шатны шүүхийн энэ удаагийн шийдвэр олон нийтэд үлдээлээ.

Ер нь бол бүхэл бүтэн нам, Засгийн газар толгойлж байгаагийн хувьд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн олон нийтийн байнгын хараа хяналт, шүүмжлэлийн дунд амьдрах ёстой гэдгээ ухамсарлах нь улстөрч хүнд байх ёстой “мораль” буюу ёс суртахуун. Гэтэл “осол гаргасан этгээдтэй хамааралтай бүхий байна” гэж хэлсний төлөө “хүнд гэмт хэрэгт гүтгэгдлээ” гэж гомдох нь нэгд яарсан, хоёрдугаарт улстөрч хүний хувьд жаахан ёс зүйгүйн дээр хуулийн мэдлэг тааруу байгаа хэрэг.

Гэтэл тэр гомдлыг нь Л.Оюун-Эрдэнэ биш, МАН-ын Хууль зүйн хэлтсээс цагдаад гаргасан гэхээр энэ ёс зүйгүй бөгөөд мэдлэггүй байдал нь нэг хүний биш, төр барьж байгаа улс төрийн нам, бүхэл бүтэн институцийн асуудал болж харагдаж байна. Тийм учраас хуулийн байгууллага, прокурор, шүүх нь ч гэсэн яг тэр түвшинд нь тааруулж ажилласан, шийдвэрээ гаргасан юм биз дээ. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг дээ. 

“Муу дээр муухай, муухай дээр улцан” гэгч болж, Хууль зүйн сайд нь ядахдаа жаахан гаргалгаатай, хууль зүйн үндэслэлтэй юм ярихын оронд нөгөө “моральгүй” намын бүтээгдэхүүн юм болохоороо “Ерөөсөө нүүрсний мафитай тэмцэж байгаа Засгийн газрын тэмцлийг нураах гэж Ерөнхий сайдаар оролдож байна” гээд мэдэгдэл хийчихдэг гэнэ ээ. 2021 онд Дорнод аймагт зам тээврийн осол үйлдэгдэх үед “Жилийн дараа манай Засгийн газар нүүрснийхнийг будаа болгоно доо” гэдэг мэрэг төлөг лав Э.Одбаяр гэдэг хүний "шоонд" буугаагүй л байсан байх.

Тийм болохоор ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нарын хийж буй эдгээр хамгаалалт Ерөнхий сайдыг аврах гэхээсээ "алах" төлөвтэй болоод явчихлаа. Угаасаа шүүхээр ял авсан #NoDoubleStandard хөдөлгөөний залуусийн хувьд Засгийн газрыг шүүмжилдэг, Украинд хийж буй Оросын түрэмгийллийг эсэргүүцдэг нь бодитой факт. Үүнээсээ болж шүүгдсэн гэдэг нь ч олон нийтэд тодорхой байгаа. Гэтэл ЗГХЭГ-ын дарга нь "Тэрнээс болоогүй шүү. Ерөнхий сайдыг гүтгэсэн шүү" гэж мэдэгдсэн нь "Би үхэхээр чи үх" гэдэг л болов. Д.Амарбаясгалангийн хувьд ийм мэдэгдлийг андуу ташаа хийнэ гэж бараг л байхгүй.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 13 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top