x

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөллийн бүсэд байгаа иргэдэд нөхөн олговор олгох хуулийн төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Нөхөн олговор олгох” тухай хуулийн төсөл боловсруулан өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 

Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас ангижрах, баруун бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулах зорилтын хүрээнд баруун бүсийн эрчим хүчний системийн горимын тохируулгын үүрэг гүйцэтгэх олон талын ач холбогдол бүхий 90 МВт-д суурилагдсан хүчин чадал бүхий усан цахилгаан станцыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумдын нутагт барьж байгуулахаар болсон билээ.

Гэвч энэхүү бүтээн байгуулалтын төслийн нөлөөнд Баян-Өлгий аймгийн Баяннуур сум, Увс аймгийн Өмнөговь сумын нийт 270 айл өрхийн 1251 иргэн өртөж, амьжиргаанаасаа салах, эд хөрөнгөөрөө хохирох нөхцөл байдал тулгарсан. Энэ нь Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг шууд зөрчиж байгаа тул Үндсэн хуульд заасны дагуу төрөөс эдгээр иргэдэд нэг удаагийн нөхөх олговор зайлшгүй олгох шаардлагатай болж байгааг хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа танилцууллаа.

Тэрээр үргэлжлүүлэн, өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал гадаад нөлөөний улмаас хүндрэлтэй тулгарсан тул нөхөх олговорыг улсын төсвөөс гаргах боломж хязгаарлагдмал юм. Иймд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Зээлийн ерөнхий хэлэлцээр”-ээр шийдвэрлэгдсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын санхүүжилтийн үлдэгдэл хөрөнгөнөөс эдгээр 270 айл өрхийн иргэдэд олгох нөхөх олговорын асуудлыг шийдвэрлэх боломжтой гээд тус төслийн нөлөөлөлд өртсөн орон нутгийн иргэдэд нэг удаа 30 сая төгрөгийн нөхөх олговор олгох тухай асуудлыг тодорхой зохицуулсан “Нөхөх олговор олгох тухай” хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Эрдэнэбүрэнгийн УЦС барьж байгуулахад учирч болох сөрөг нөлөөг бууруулах, баруун бүсэд ойрын жилүүдэд байгуулагдах ганга, нефть, уул уурхайн ордууд, цемент, мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах, шинэ ажлын байр бий болж, дотоодын найдвартай эх үүсвэртэй болсноор аж ахуйн нэгжүүд бизнес өргөжүүлэх боломжтой болж, түүнийг дагаад иргэдийн амьдрал дээшилнэ гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 13 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Уржигдар 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Уржигдар 15 цаг 23 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top