x

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Хууль зүйн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав.

Хуулийн төсөлд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйл буюу Гадаадын иргэний улсын байцаагч, түүний бүрэн эрхийн баталгаа гэснийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны  албан хаагчдад бүхэлд нь хамааралтай байх агуулгаар өөрчлөн тусгажээ. Хуулийн төсөлд зөвхөн  тус зүйлд  нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулсан болно. Хуулийн төсөл 4 зүйлтэй байх бөгөөд  дараах асуудлыг тусгасан болохыг Б.Пүрэвдорж гишүүн танилцууллаа.

Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчид төрийн тусгай албан хаагч байх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10.6 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамжийн төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг гадаадын иргэн, харьяатын асуудал  эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дараагийн жилийн төсөвт тусгаж тус байгууллагын  үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зарцуулахаар тусгажээ.

Төрийн албаны тухай хуульд төрийн тусгай албан хаагчдын цалин хөлсний талаар зохицуулалт нь Засгийн газрын тогтоолоор тус тус шийдвэрлэхээр заасан байдаг. Иймд тус байгууллагын албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн Засгийн газар тогтоохоор тусгажээ.

Түүнчлэн  тус байгууллагын албан хаагч нь  нийт 5  шатлал бүхий цолтой байх бөгөөд цол олгох, хураах, сэргээх  журмыг батлах эрх бүхий этгээдийн талаар тусгасан гэв. Ингэхдээ ерөнхий байцаагч буюу тус байгууллагын  дарга нь  тэргүүн зөвлөх цолтой байх бөгөөд тус  цолыг  хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн  газрын гишүүний шийдвэрээр олгох нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзжээ. Бусад 4 цолыг тус байгууллагын даргын баталсан журмаар олгохоор төсөлд тусгасан байна. Мөн тусгай  албан хаагчид албан хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, мэргэшлийн, эрдмийн зэргийн нэмэгдэл олгох журам, нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтоох шаардлагатай хэмээн үзэж, холбогдох өөрчлөлтийг хуульд тусгахаар төслийг боловсруулжээ.

Мөн хуулийн төсөлд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх заалтад Монгол Улсад оршин суух, харьяалалгүй хүн зорчих үнэмлэхийн загвар, тэдгээрийг эзэмших, хадгалах, ашиглах журмыг хууль зүйн асуудал эрхлэсэн Засгийн газрын гишүүний батлахаар заасан журмын зохицуулалтад оршин суух үнэмлэхийг хэвлэх асуудлыг нэмж тусгасан байна. Ийнхүү гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бие даан хэрэгжүүлж хүний хувийн мэдээлэл, төрийн болон албаны нууцыг хамгаалах боломжийг бүрдүүлэх зорилгоор тусгасан болохыг төсөл санаачлагч Б.Пүрэвдорж танилцуулав. Улсын байцаагчийн боомтод ажилласан нэг жилийг  нэг жил гурван сар ажилласанд тооцох зохицуулалтыг нийт албан хаагчид хамаарах, мөн боомтод ажилласан эсэхээс хамаарахгүй байх нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар, Б.Энх-Амгалан, Д.Ганбат, Б.Дэлгэрсайхан, Ш.Адьшаа нар асуулт асууж, хариулт авав. Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчид төрийн тусгай албан хаагч болгох шаардлагын талаарх гишүүдийн асуултад төсөл санаачлагч хариулт өгсөн. Үндэсний аюулгүй байдалтай холбогдолтой хууль тогтоомж, шийдвэр бүрийг хэрэгжүүлж, хангах үүрэг хүлээх, гадаад иргэнийг Монгол Улсаас албадан гаргах зэргээр энэ байгууллага үндсэн агуулгаараа төрийн тусгай чиг үүргийг бүрэн гүйцэтгэж байдаг, түүнчлэн олон улсын жишгийн дагуу гэдэг тайлбарыг Б.Пүрэвдорж гишүүн өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “13.1.Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх …”, 13.1.7-д “хуульд заасан бусад албан тушаал” гэж заасан байдгийг тэрбээр дурдсан. Тус байгууллага нийт 310 албан хаагчтай, түүний 95 нь төрийн үйлчилгээний, үлдсэн 215 нь төрийн захиргааны албан хаагч юм байна. Тус байгууллагын төсвийн нийт зардлын 86 хувь нь албан хаагчдын цалин хөлс, үлдсэн 14 хувь нь үйл ажиллагаагаа явуулах зардал байсан ч сүүлийн жилүүдэд төсвийг зохих хувиар нэмэгдүүлж үйл ажиллагаа хэвийн явуулах боломж сайжирсан гэлээ.

Нийт албан хаагчдыг төрийн тусгай албан хаагчийн статустай болгосноор ажилласан 1 жилийг 1.3 жилээр тооцох гэх мэт төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудтай адил эрх зүйн зохицуулалтад орох юм байна. Үүгээр тус байгууллагын албан хаагчдын нийгмийн олон асуудал шийдэгдэнэ гэж үзжээ. Төсөлтэй холбогдуулан Засгийн газрын санал дүгнэлтийг авсан эсэх, Төрийн албаны зөвлөлийн шийдвэр, тооцооллын талаар гишүүд тодруулж, хариулт авсан. Түүнчлэн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулж гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 11 нь буюу 84.6 хувь нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы арваннэгдүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. Байнгын хорооны тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм. Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар танилцуулсан бөгөөд төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы арваннэгдүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Төслийн талаар Л.Мөнхбаатар гишүүн танилцуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс албан бичгээр Н.Батчимэг, Б.Ганболд, М.Пүрэвсүрэн нарыг Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшүүлж буйгаа Улсын Их Хуралд ирүүлсэн байна. Улсын Их Хурал Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан журмын дагуу танилцах бөгөөд нэр бүхий гишүүд нэр дэвшигчийн сонсгол хийх санал гаргажээ. Холбогдох хууль, журмын дагуу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр сонсголыг зохион байгуулахаар Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.

Л.Мөнхбаатар гишүүний танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй Улсын Их Хурал танилцах сонсгол зохион байгуулдаг бөгөөд энэ нь олон нийтэд танилцуулах, мэдээлэх ач холбогдолтой гэдгийг тэрбээр тэмдэглэсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Ц.Мөнх-Оргил гишүүн танилцах сонсголын зохион байгуулалттай холбоотой үг хэлсэн юм.

Төгсгөлд нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжиж, “Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох тухай” Байнгын хорооны тогтоол батлагдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 2 цаг 1 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 3 цаг 43 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 4 цаг 13 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 4 цаг 32 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 8 цаг 3 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 8 цаг 10 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 8 цаг 15 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 9 цаг 55 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 10 цаг 4 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 10 цаг 12 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 10 цаг 18 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 10 цаг 37 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 10 цаг 57 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 11 цаг 2 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 11 цаг 7 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 11 цаг 13 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 11 цаг 33 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 12 цаг 20 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 13 цаг 4 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top