x

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх 27 дахь бага хурал эхэллээ

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод нэгдэн орсон орнуудын 27-р бага хурал ням гаригт Египтэд эхэллээ.

Энэ хуралдаанд дэлхийн 190 гаруй орны төлөөлөгчид оролцож, дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, түүнийг даван туулахад чиглэсэн асуудлуудыг хэлэлцэж байна.

Дэлхийн 190 гаруй орны төрийн тэргүүн болон бүс нутаг, цаг уурын байгууллагын төлөөлөгчид энэ сарын 6–наас 11-ний өдрүүдэд Египетийн зүүн бүсийн Шарм-эль-Шейх хотод хуран чуулж хүн төрөлхтөнд тулгараад буй цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудлыг авч хэлэлцэж байна.

Өнгөрсөн жилийн тус хуралдаанаас цаг уурын дулаарлыг 1,5 хэмээс хэтрүүлэхгүй байх чиглэлд олон улс тохирсон байна.

Гэвч НҮБ-ын сүүлийн үеийн судалгаагаар, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах ажил өнөөгийн хурдацаараа байвал 21-р зууны эцэс гэхэд дундаж температур 2.8 орчим хэмээр өсөхөөр байгааг анхааруулж байгаа юм байна. Тиймээс гишүүд хүлэмжийн хийн ялгарлыг нэн даруй бууруулах, уян хатан бодлого боловсруулах, уур амьсгалын зайлшгүй нөлөөнд дасан зохицох, хөгжиж буй орнуудын дулаарлын эсрэг үйл ажиллагааг санхүүжүүлэх зэрэг өмнөх жилийн хуралдааны үр дүнд тулгуурласан ажлуудыг авч хэлэлцэж байгаа юм байна. 

Энэ удаагийн хуралдаан мөн ОХУ Украины дайны улмаас зарим улсад эрчим хүчний хямрал үүсэж, энэ нь нүүрсний хэрэглээг нэмэгдүүлснээр хүлэмжийн хийн ялгарал өссөн энэ цаг үед болж буйгаараа онцлог байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш бага хурлын нээлтийн үеэр үг хэлэхдээ "Энэ удаагийн хуралдаанаар бид манай гараг цаг уурын өөрчлөлтийн аюулаас сэргийлэх итгэлцлийг дахин бий болгож энэ амбицаа сэргээх ёстой юм. Үгүй бол 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 45 хувиар бууруулахын тулд түүнийг 10 хувиар өсгөх хандлагатай байна гэдгийг ч онцолжээ.

Ням гаригт нээлтээ хийсэн хуралдаанд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британий ерөнхий сайд Риши Сунак болон дэлхийн бусад удирдагчид даваа гаригаас эхлэн дээд түвшний яриа хэлэлцээнд оролцохоор хүрэлцэн ирэх аж. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баасан гаригаас эхлэн бага хуралд оролцохоор төлөвлөсөн байна. Оролцогчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх нэгдсэн мессеж илгээж чадах эсэх нь хамгийн том сорилт юм гэдгийг олон улсын тоймчид хэлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 57 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 1 цаг 9 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 1 цаг 33 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 2 цаг 42 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 3 цаг 7 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 3 цаг 31 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 3 цаг 38 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 3 цаг 53 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 4 цаг 16 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 4 цаг 21 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 4 цаг 24 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 21 цаг 19 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 21 цаг 39 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 21 цаг 42 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 21 цаг 46 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 21 цаг 53 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 22 цаг 42 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 22 цаг 43 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 22 цаг 45 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ Өчигдөр 13 цаг 08 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top