x

О.Цогтгэрэл: МАН-ын мөрийн хөтөлбөртөө амалсан ажлын байрыг Солонгосчууд бий болгож байна

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "2023 оны улсын төсвийг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал, ашигтай ажиллагааны талаар мэдээлэл сонслоо. Дараа нь МАН 2020 онд эдийн засгийн тухайд ямар амлалт өгч байсан, хэрэгжилт нь одоо ямар байгаа талаар мэдээлэл солилцсон. Эдгээр мөрийн хөтөлбөрүүд биелэх үгүй талаарх цаад үр дүн харагдахгүй байна. Өрийн дарамтгүй улс болгоно гэсэн амлалт хаана байна вэ? Газрын тосны үйлдвэр ашиглалтад оруулна гэсэн яасан бэ? 150 мянган ажлын байр бий болгоно гэсэн. Харин энэ ажлын байрыг Солонгосчууд  бий болгож байх шиг байна. Визийн нөхцөлийг хангаж байвал залуучууд гадагшаа дүрвэхийг хүсэж байна. Ажил хийнгээ ядуурдаг тогтолцоо бий боллоо. 

Ирээдүйн өв санд энэ жил орох ёстой 1.5 их наяд төгрөгийг улсын төсвийг нөхөхөд зориулж байгаа. Хөдөө аж ахуйтай холбоотой олон амлалт бий. 150 мянган тонн мах экспортолно гэсэн нь хаана байна вэ? Хоёр мянган тонн ч хүрэхгүй мах энэ онд гарсан. Махны үнэ унаж, малчид орлогогүй болсон. Үүний цаана маш олон амлалт байгаа. Бид бүхэн нэхэж ажиллана. 

Мөн төсвөө алдагдалгүй батлах, заавал хэдэн байшин барьж яах юм бэ гэдэг талаар шаардлага тавьж ажиллаж байна. Хэмнэлтийн нэртэй мөртлөө тэлэлтийн төсөв болж байгаа. Төсөв хууль дээдлэх зарчмаас гадуур батлагдах магадлалтай.

Монгол Улс дефолт зарлах эрсдэлтэй байна гэж ярьж байгаа. Төсвөө хэмнэчихвэл өр төлбөрийн эрсдэлийг бууруулах боломжтой. Төсвөө алдагдалгүй баталбал нэг тэрбум орчим ам.долларын хэмнэлт гарна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 2 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 6 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 13 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Уржигдар 15 цаг 28 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top