x

Сангийн сайд Б.Жавхланг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхланг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж буй талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр дараах таван үндэслэлээр огцруулах шаардлагаа танилцуулав.

Нэгдүгээрт, Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Сангийн сайдад миний зүгээс хэзээ ч хандаж байгаагүй “105 сая еюрогин баталгааг Дарханы арьс ширний цогцолборт гаргаж өг” гэсэн үндэслэлгүй худал гүтгэлэг цацсан. Би ХХААХҮЯ-наас тодрууллаа, Энэ төслийн төсөвт өртөг 90 сая ам.доллар юм байна. Үнийн санал нь тодорхойгүй байгаа учир баталгаа гаргах асуудал огт яригдаагүй байгаа юм байна. Баталгаа гаргах нь Засгийн газрын дотооддоо шийдэх асуудал юм.

Хоёрдугаарт, Б.Жавхлангийн хамаарал бүхий этгээдүүдийг бүгдийг нь хэлсэн. Сонгуулийн менежер Мөнхбаярыгаа Хөгжлийн банкны Зээл хариуцсан захирлаар, ойрын хамааралтай этгээд Уянгыг байгууллагын Зээл санхүүжилтийн хэлтсийн захирлаар тус тус томилоод 2017 онд УИХ-ын нэр бүхий 11 гишүүний хамт Хөгжлийн банкны хуульд нэмэлт, өөрчлөлт өөрөө санаачилж оруулаад, банкны удирдлагууд 5 тэрбум төгрөг олгох эрхтэй болсон. Ингэснээр жижиг жижиг зээлүүд цуварч эхлээд Хөгжлийн банкийг дампууруулах гол хүчин зүйл болсон.

Чингис хаан банкийг түүний хамаарал бүхий этгээд Батхүү, Жавхлан, эхнэр Соёлмаа нь нэр бүхий компанитай хамтарч эзэмшдэг. Чингис хаан банкинд 49 тэрбум төгрөгийн хадгаламж байршуулаад байхгүй болгосон. Энэ мөнгө найдваргүй болгосон үед Сангийн сайд Төрийн баталгаа гаргаж гадаад зээл төлнө гэснийг би боль гээд байгаа юм. Энийг боль гэхээр урдаас хаа хамаагүй огт худлаа арьс ширний үйлдвэр яриад байгаа юм.

Гуравдугаарт, Хаана банк, зээлийн сан байна, Б.Жавхлан тэнд гар дүрж байна. Монголбанкны дэргэдэх Бичил санхүүгийн хөгжлийн зээлийн санд өөрийн дүү Амгаланг ажилд оруулсан. Нийт 2.8 тэрбум төгрөгийн зээлийн Жет финанс ББСБ-даа авсан. Жилийн 6 хувийн хүүтэй зээл аваад, ББСБ-аас хэдэн хувийн хүүтэй зээл болгосныг мэдэхгүй. Мөнгө угаасан гэсэн үг. Мөн ЖДҮС-гаас Пример инвестмент групп зэрэг гурван компанид зээл олгоход нөлөөлсөн байж магадгүй гэж яригдаж байна.

Дөрөвдүгээрт, Б.Жавхлан 2014 онд Капитал банкнаас иргэн Чинзоригийн нэр дээр 1.2 тэрбум төгрөгийн зээлийг эхнэр Соёлмаагийн нэр дээр барьцааны гэрээ байуулж авахуулаад төлөөгүй. Энэ зээл одоо Төрийн банкинд шилжсэн гэх мэдээлэлтэй байна. Төрийн банк Сангийн сайдыг харьяанд байгаа. 

Тавдугаарт, Сангийн сайдын багцад арилжааны банкууд ААН-үүдэд зээл олговол хүүгийн зөрүүг сууллахад 60 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Үүнийг юу болгож байгааг мэдэхгүй байна. Банк, зээлийн сангуудын хямд хүүтэй зээлээр мэргэшсэн Сангийн сайд үүнийг шударгаар олгож байгаа гэдэгт эргэлзэж байна. Төсөвт суусан энэ хөрөнгийг хэрхэн зарцуулж байгааг Ажлын хэсэг гарган, жил жилээр нь шалгах шаардлагатай байна. 

Дээрх таван үндэслэлд тулгуурлан Сангийн сайд Б.Жавхлан нь шударга ёс тогтоох, авлигатай тэмцэх зорилт дэвшүүлсэн танай Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах ёсзүйгүй болохыг гэрчилж байгаа тул даруй огцруулж, АТГ-аар шалгуулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байна гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 1 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 5 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 11 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 15 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 14 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top