x

Ш.Адьшаа: Ховдын ИТХ зөвхөн Хар ус нуурын хотгорт газрын тосны хайгуул хийх тухай л хэлэлцэж байна

Төсвийн тухай хуулийг дагалдуулж Ашигт малтмалын тухай хуулийн асуудал орж ирснийг эсэргүүцэж буй талаараа УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Төсвийн тухай хуулийг дагалдуулж Ашигт малтмалын тухай хуулийн асуудал орж ирсэн. Тус хуулийн 42 дугаар зүйлд нутгийн өөрөө удирдах байгууллагатай албан ёсны гэрээ байгуулж, хандив өгөх тухай заалтыг оруулж ирсэн байна. Мөн тухайн орон нутагт уул уурхайн лиценз эзэмшигч компаниуд ажлын байр бий болгох, монгол болон гадаадын ажилчдыг авах харьцааны тухай асуудлыг хуулиар оруулж ирсэн асуудал байна.

Ийм асуудлыг өнөөдөр Монгол Улсын засгийн газар хуулиар оруулж ирж байгаа нь харамсалтай. Энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр ярихад салбар хариуцсан сайд буюу УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хэлэхдээ надаас санал аваагүй гэсэн. Санал аваагүй байж араар нь хулгай луйврын аргаар оруулж ирсэн нь ард нь том асуудал нуугдаж байгаа хэрэг. Уул уурхайн компаниуд тухайн орон нутагт хандив тусламж гэх өчүүхэн зүйл өгдөг. Энэ өгсөн зүйлийг тухайн орон нутгийг удирдаж байгаа Засаг дарга болон хэдхэн хүн аваад идчихдэг тогтолцоо сүүлийн 20 гаруй жил үйлчилж ирсэн. Үүнийг төр өнөөдөр баталгаажуулж байгаад харамсаж байна. Орон нутгийн иргэд Үндсэн хуулийн 6.2-т зааснаар тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ордын тухай мэдэх эрхтэй. 

Нэг жишээ ярья. Ховд аймгийн ИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Хар ус нуурын хотгорт газрын тосны хайгуулын ажил хийх тухай асуудлыг зөвхөн хэлэлцэж байна. Үүнд хардлага төрж байгаа. Яагаад гэвэл ХАС-ын гэгддэг Ч.Ганхуяг хоёр хоногийн өмнө Ховд аймгийн ард иргэдэд өв тэжээл тараагаад явж байсан. Гэтэл энэ хүний ах Ч.Гантулга нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ашиглалтын өмнөх захиргааны дарга хийж байгаа. Иймд Засгийн газраас энэ төслөө татаж авахыг УИХ-ын дээр шаардсан" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 1 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 5 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 12 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 15 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 14 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top