x

Барууны санхүүгийн систем тэнцвэрээ алдаж, үүнд Япон нөлөөлж байна

Өнөөдрийн дэлхийн эдийн засагт болж буй хэрэг явдлыг зүг чигтэй хяналттай хөгжил гэхгүй эмх замбараагүй зүйл гэх байх. Барууны санхүүгийн систем тэнцлээ алдах замаар явж байна. Харин АНУ-ын доллар байгаагүй өндөр төвшинд бэхжиж байна.  

Японы иень нь дээд зэргээр үнэлгээгээ алдаж байгаа ба Японд санхүүгийн сүйрэл авчирч магадгүй болж байна. Тэр нь өөрийн ээлжит барууны санхүүгийн системд даалууны нуралтын маягаар нөлөөлөхөд хүргэхээр болж байна.

Дэлхий нөлөөний салбаруудад хуваагдах болсонд асуудал оршино. Тэдний нэг нь уламжлал ёсоор АНУ түүний холбоотнууд бөгөөд нөгөөх нь Хятад юм. Барууны санхүүгийн сүйрлийн гол өдөөгч нь Япон байж болох юм.

Гадаад худалдаа ба иенийн ханш

Японы санхүү нь барууны санхүүгийн маш чухал хэсэг. Япон сүүлийн жилүүдэд гадаад худалдааныхаа харьцангуй тогтвортой ашгийн буянаар асар их валютын нөөцийг америкийн үнэт цаасаар хураажээ. Гэтэл түүхий эдийн үнийн өсөлт болон инфляц нь гадаад худалдааны ноцтой алдагдалд хүргэлээ.

Үүний улмаас япон валютын ханш доллартай харьцуулахад 150:1 хүрэв. Японы Төв банк зах зээлд нөөцөөсөө 50 тэрбум доллар "хаясан" тэр нь бараг тус болсонгүй. Иенийн ханү бараг чангараагүй ба одоо долларт 148 иен өгсөн ханштай байна.

Инфляц японд хүчтэй өсөн 1991 оноос хойш 3 хувь хүрэн зорилгын 2 хувиас давлаа. Гэхдээ  орон нутгийн валютын хүчтэй сулралт байгаа ч үнэ нь тэнд импортын зарлага нэмэгдсэний улмаас өсч байгаа. Инфляцийн өсөлт ба бодлогын гол хүүний ханш зэрэг нь Японы эдийн засгийн  гол ял нь болж магадгүй.

Японы өр

Хэрэг явдал нь Япон $12,2 их наяд доллар орчим асар их өртэйд оршино. Сангийн байдал нь улам муудах болно гэсэн яриа байгаа.

Таван их наяд доллар орчим дотоодын нийт бүтээгдэхүүнтэй гэхээр өр нь ДНБ-ний 250 хувь болж байгаа юм. Бодлогын хүү нь бага эсвэл тэг орчим байхад тийм их өрийг авч үйлчлэхэд амархан байжээ.

Тийм учраас Японы Төв банк бодлогын хүүгээ идэвхтэй нэмэгдүүлж чадахгүй. Өрийн үйлчилгээг нэмэгдүүлэхгүй гээд. Иенийн уналтыг зогсоох цорын ганц хэрэгсэл нь америкийн үнэт цаасыг яаралтай худалдан доллараар орон нутгийн валютыг худалдан авах шаардлага болж байна. Япон эцсийн эцэст 1,3 их наяд долларын америкийн үнэт цаасыг барьж байгаа гадаадын томоохон эдийн засаг.

Үр дүн

Японы санхүүгийн засаг үнэн хэрэгтээ цунг-цвангийн байдал байна. Дараагийн алхам бүр нь байдлыг улам муутгаж байна. Тэд бодлогын хүүгээ нэмэгдүүлж чадахгүй учир нь ДНБ-ний 250 хувьтай тэнцэх их өртэй. Америкийн үнэт цаасыг бөөнөөр худалдах аргагүй, тэр АНУ-д ашиггүй. Үүний улмаас ч хөрөнгө оруулагчид иенээс салан доллар руу гүйх болов. Японы мөнгө зээлийн захиргааны өмнө ээдрээтэй байдал үүсэв. Тэдэнд өөрийн санхүүгийн системийг аврах эсвэл Америкийг аврах гэсэн асуудал тулгарлаа. Энэ хоёр хувилбарын аль аль нь барууны бүх санхүүгийн системд эрсдэл болж байна. Эцсийн эцэст Японы том банкуудын сүйрэл нь араасаа АНУ, Европын том банкуудын сүйрлийг дагуулна. Байдал 2008 онд Lehman Brothers банк сүйрснээс ч аюултай болж магадгүй. Харин энд барууны санхүүгийн системээс бараг бүрэн тусгаарлагдсан Орост л нөлөө багатай өнгөрнө. Оросууд баахан попкрон нөөцөлж аваад л хэрэг явдал хэрхэн өрнөхийг хараад суух л болж дээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 54 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 1 цаг 6 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 1 цаг 30 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 2 цаг 39 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 3 цаг 4 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 3 цаг 28 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 3 цаг 35 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 3 цаг 50 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 4 цаг 13 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 4 цаг 18 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 4 цаг 21 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 21 цаг 15 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 21 цаг 35 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 21 цаг 39 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 21 цаг 43 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 21 цаг 50 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 22 цаг 39 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 22 цаг 40 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 22 цаг 42 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ Өчигдөр 13 цаг 08 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top