x

Ц.Даваасүрэн: Зээлээр мэргэшсэн хүн Сангийн сайдаар ажиллаад бүх сан руу луйвар хийж байна

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхлангын талаар ноцтой мэдээлэл хийж, түүнийг их хэмжээний зээл сангаас авсан, Хөгжлийн Банкийг дампууруулсан гол хүний нэг нь хэмээн мэдээлсэн. 

Тэгвэл тэд өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр харилцан маргаан өрнүүллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Сангийн сайд Б.Жавхлан танил талаараа дамжуулан Чингис банканд 40 гаруй тэрбум төгрөгийн хадгаламж байршуулаад өнөөдөр алга болсон. Чи хаана банк, сан байна бүгд рүү нь гар дүрж байна. ЖДҮ, Төрийн банк, бичил санхүүгийн хөгжлийн сан ч ялаагүй.

Арилжааны банкуудын зээлийн хүүгийн зөрүүд олгодог төсөвт 60 гаруй тэрбум төгрөг байгаа. Үүнийг олгоод банкуудын захирлыг удирддаг болсон. Хэнд ямар зээл олгож байгааг шалгах хэрэгтэй. Зээлээр мэргэшсэн хүн Сангийн сайдаар ажиллаад бүх сан руу луйвар хийж байна. Хэрвээ энэ бүхэн худлаа чи намайг УИХ-ын ёс зүйн байнгын хороонд өгөөрэй. Энэ бүгдийг түр хороо шалгах хэрэгтэй. Ийм ёс зүйгүй зүйл байж болохгүй.

Г.Амартүвшин гишүүн хүртэл Хөгжлийн Банкнаас 30 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан хэрнээ ичихгүй төрийн баталгаа гаргаж төлнө гээд сууж байна. УИХ-ын гишүүнээс татгалзаж шалгуулна гэсэн чинь яасан юм бэ? Шалгуулаарай. УИХ-д суух эрх чамд байхгүй. Хөгжлийн Банктай холбоотой асуудлыг хэлэлцэхэд ашиг сонирхлын зөрчилтэй 10 гаруй хүн оролцох эрхгүй. Иймэрхүү хүмүүс УИХ-д орж ирээд сууж байна. Улстөрчдийн авсан зээлийг төр баталгаа гаргаж төлөх тухай яриа байж болохгүй" гэлээ. 

Харин Сангийн сайд Б.Жавхлан "Ц.Даваасүрэн гишүүн та сүүлийн үед зөндөө л доромжилж, гүтгэлээ. Их тэвчлээ. Харамсалтай нь парламентыг өөрийнхөө улс төрд яаж ашиглаж болдог гэдгийг харуулж байгаа. Саяны ярьсан асуудалд би өмнө нь тайлбар хэлсэн. Ц.Даваасүрэн гишүүн шударга үнэний дүрд гүйгээд байдаг. Бодит үнэн нь ямар байгааг мэдэж байгаа хүний хувьд хэлэхэд үнэхээр харамсмаар зүйл болж байгаа. Уг нь энд ярих ёсгүй зүйл. Сүүлийн үед юу болж байгаа талаар зарим нэг зүйлийг ярихаас өөр арга алга.

Гишүүн маань Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар 2012-2020 онд ажиллаж байсан, улс төр судлаач Ц.Гансүх гэдэг залууг Дарханы арьс ширний цогцолбор ТӨҮГ-ын захирлаар томилуулсан. Манай улс жилд 650 мянган үхрийн шир боловсруулдаг. Үүнийг бүтэн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж нь 13-14 сая ам.доллар гэсэн судалгаа мэргэжлийн холбоодод байдаг. 10 сая арьс шир боловсруулж байсан үйлдвэр одоо 4.4 сая болоод хөрөнгө оруулалт нь нэмэгдсэн. 

Өмнө нь зөвхөн тоног төхөөрөмж нь 30 орчим сая ам.доллар, барилга байгууламж, дэд бүтэц нийлээд 60 орчим сая ам.доллар болох байсан. Харин одоо 160 сая евро болсон. Гишүүн маань өөрөө эрчим хүчний мэргэжилтэй ч гэнэт арьс ширний хүн болоод гадаадад үйлдвэрт очоод зураг даруулаад гүйгээд байсан. Дээрх тооны 103 сая евро дээр нь Засгийн газрын баталгаа гаргая гээд хүсэлт ирүүлсэн байгаа. Тун удахгүй бид энэ нь хуулийн хүрээнд боломжгүй гэдэг хариу өгнө. Таны яриад байдаг бодит үнэн шударга байдал чинь энэ үү? Энэ бүхнийг бүгдийг Ц.Даваасүрэн гишүүн та хийж байгаа. Би зөвхөн нэг хэсгийг нь ярилаа" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 9 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 13 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 14 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top