x

"ЭТТ" ХК, Эрдэнэт, Монголросцветмет компаниудын валютын нөөц төвлөрүүлэх төлөвлөгөөтэй танилцана

Засгийн газрын хуралдааны дараа Эрдэнэс Тавантолгой ХК-д тогтоосон онцгой дэглэмийн танилцуулгыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хийлээ.

Тэрээр "Эрдэнэс Тавантолгой компани 16.5 их наяд төгрөгийн хөрөнгөтэй, 3.4 их наяд төгрөгийн өртэй, гэрээний урьдчилгаа хоёр их наяд төгрөгийг авсан байдалтай байна. Нийт 82 гэрээгээр нүүрс худалдаалан борлуулдаг. Үүнээс дөрөв нь офтек гэрээ байдаг байна. 

Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоож, гадаадын валютын урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд Боомтын сэргэлтийн үндэсний хороог өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт хуралдуулсан. Үүнээс өмнө Лхагва гарагт бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон юм. Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, урт, дунд, богинын тээврийн уялдаа холбоог сайжруулах хүсэлтийг тавьсан юм. Уг хурлаас 10 заалт бүхий тогтоол гарч, холбогдох албан тушаалтанд үүрэг чиглэл өгөгдсөн.

Өөрөөр хэлбэл нүүрсний урт, дунд, богинын тээвэр хоорондын уялдаа холбоог хангах, БНХАУ-ын хил орчмын ариутгал, халдваргүйжүүлэлтийн бүсийн үйл ажиллагаанд эрсдэл учруулахгүйгээр үүнийг зохион байгуулах үүрэг өгөгдсөнийг хэлье.

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг Хууль зүй, Зам тээвэр, Уул уурхайн сайд болон бусад холбогдох албан тушаалтан хүлээж байгаа.

Эдгээр арга хэмжээг авсны үр дүнд өнөөдрийн байдлаар Эрдэнэс Тавантолгой компаниас Цагаан хад хүртэлх нүүрс тээвэр өдөрт 600 гаруй машинд хүрч, нэмэгдэж байна. Бидний зүгээс Цагаан хаданд буусан нүүрсийг цааш хилээр гаргах тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа" гэлээ.

Энэ оны төгсгөл гэхэд гадаад валютыг татан төвлөрүүлэх үүрэг хүлээсэн Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт ТӨҮГ, Монголросцветмет, Эрдэнэс Силвер зэрэг компаниудын валютын нөөцийг татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй танилцаж, шаардлагатай ААН-үүдэд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаар болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 7 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 17 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 20 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 14 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top