x

Шоронгоос суллагдаад удаагүй байсан экс ерөнхийлөгч Лула Бразилийг дахин удирдахаар боллоо

Бразилчууд зүүний үзэлтэй экс ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силваг улс орноо удирдуулахаар дахин сонголоо. Нөгөө талд Бразилийн хэт барууны үзэлтнүүдийн удирдагч Жаир Болсонаро ялагдал хүлээв.

Хэт барууны хууль тогтоогчид, консерватив шинжээчид болон Болсонарогийн олон дэмжигчид түүний өрсөлдөгчийн ялалтыг хүлээн зөвшөөрсөн боловч Болсонаро өөрөө хараахан хүлээн зөвшөөрөөгүй байна. 

Лула, сонгогдсон ерөнхийлөгчийн хувьд цаг уурын асуудлыг кампанит ажлынхаа тулгын чулуу болгож, Амазоныг хамгаалахаа амласан байна. Лула ширэнгэн ойг устгах ажлыг түргэсгэсэн Болсонарогийн үеийн бодлогыг цуцлахын тулд ажиллах байх, гэхдээ Конгрессын сөрөг хүчин түүний мөрийн хөтөлбөрийг хязгаарлаж магадгүй юм.

Болсонаро ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байж магадгүй гэж олон сарын турш анхааруулж байсан тул чимээгүй байх нь улам бүр санаа зовоож байна. Бразилийн сонгуулийн тогтолцоог сүйтгэх гэсэн түүний хүчин чармайлт дотоод болон гадаадад түгшүүр төрүүлжээ. Түүний бүрэн эрхийн хугацаанд Бразил улс тахал өвчнөөр хамгийн олон хүнээ алдсан. Мөн бүрэн эрх нь дуусгавар болсны дараа Болсонора ардчилалд заналхийлсэн гэх мэт хэд хэдэн хэргээр шүүхэд дуудагдаж мэдэх юм. 

Харин Лулагийн хувьд 77 настай. Тэрээр энэ зууны эхний 10 жилд Бразил улсыг тэргүүлж байсан нэгэн. Тэрээр 80 хувийн саналаар албан тушаалаа орхисон ч авлигын хэргээр ял сонсч, 580 хоног шоронд суусан байдаг. Өнгөрсөн жил Бразилийн Дээд шүүх шүүгчийг нэг талыг барьсан гэж үзсэний дараа түүний ялыг хүчингүй болгосон юм.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 57 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 1 цаг 9 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 1 цаг 33 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 2 цаг 42 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 3 цаг 6 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 3 цаг 31 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 3 цаг 38 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 3 цаг 53 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 4 цаг 16 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 4 цаг 21 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 4 цаг 23 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 21 цаг 18 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 21 цаг 38 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 21 цаг 42 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 21 цаг 45 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 21 цаг 53 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 22 цаг 42 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 22 цаг 42 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 22 цаг 45 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ Өчигдөр 13 цаг 08 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top