x

Үхэгсдийн өдөр: Уламжлал ба дахин төрсөн түүх

Сүнсний баярыг зарим улс зан үйл болгодог бол өөр нэг хэсэг нь баяр ёслол болгон  тэмдэглэдэг. 

Энэ өдөр католик шашинтны хувьд үхэгсдийн өдөр буюу бүх гэгээнтнүүдийн өдөр юм. Мексик ардын хувьд энэ бол Day of the Dead буюу Диа де Муэртос юм. Европ болон бусад улс орнуудад эдгээр ариун өдрүүдийг тэмдэглэдэг нэгэн адил оршуулгын газар руу очиж, лаа асаан, нас барсан хүмүүсийг хүндэтгэх явдал юм.

Гэвч олон зуун жилийн турш Мексикийн Диа де Муэртос /үхэгсдийн өдөр/ өөрийн гэсэн онцлог дүрс бүхий өвөрмөц уламжлал болон хөгжиж ирсэн. Олон мянган Мексикчүүдийн хувьд энэ нь үндэстний оюун санааг шингээдэг олон мянган жилийн уугуул уламжлал, өнгө, дур булаам байдлын хослол билээ.

Гэхдээ ямар ч баярын нэгэн адил нас барагсдын өдөр нь харагдаж байгаагаасаа илүү төвөгтэй байдаг. Тус баярын эртний гарал үүсэл нь зарим хүмүүсийн хэлж байгаа шиг тийм ч тодорхой биш юм. Бараг эхнээсээ энэ баяр нь нас барсан хамаатан садныхаа дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ масс, амттан, сүүлийн үед доритос гэх мэт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах боломж болсон.

Мэдээжийн хэрэг, эд бүгд Диа де Муэртос уламжлалд үндэслэсэн. Гэвч өнөө үед энэ уламжлалд том хайрцагтай дэлгүүрийн улирлын худалдаа, Жеймс Бондын киноноос сэдэвлэсэн жагсаал багтана.

Тоо баримтаар:

410,000: 2022 онд Мексикийн Мехико хотод үхэгсдийн өдрийг тэмдэглэхээр очсон жуулчдын тоо.

201 сая доллар: Баяр ёслолоос гарах эдийн засгийн тооцоолсон нөлөө.

80 хувь: Үйл явдлын үеэр зочид буудлын хүлээгдэж буй ачаалал.

5 сая: Мехико хотыг чимэглэх cempasúchil буюу мариголд ургамлын тоо

40 хувь: Мехико хотын дүүргийн Хочимилко дахь цемпасучилийн үйлдвэрлэл өнгөрсөн жилээс нэмэгдсэн.

35 доллар: Нас барагсдын төлөө даруухан тахилын ширээ босгоход тооцоолсон дундаж зардал.

21 хувь: 2022 онд үхэгсдэд зориулсан тахилын ширээний элементүүдийн үнэ инфляцийн улмаас 2021 онтой харьцуулахад өссөн дүн.

Өөрийн гэсэн баяр...

Хэрэв та Мексикийн засгийн газрын сурталчилгаанаас Испанийн колоничлогчид Мексикийг эзлэж чадаагүйг харж болно. Харин энэ нь эсрэгээрээ орчлон ертөнцийн бүхэл бүтэн хэсэг болох амьдрал ба үхлийн тухай Мексикийн итгэл үнэмшилд үндэслэсэн эртний уламжлал юм. 

Гэвч зарим антропологичид (Испани) санал нийлэхгүй байна. Баярын бэлгэдэл болсон гавлын яснууд нь Испанийн өмнөх үеийн дүрслэлээс биш, харин дундад зууны Европт Бүх Гэгээнтнүүдийн өдрөөр дэлгэн тавьсан католик шашны дурсгалууд болох гэгээнтнүүдийн яс болон бусад шарилаас гаралтай. Баярын тухайд гэвэл 1800-аад оны эхэн үеэс Мехико хотын албан тушаалтнууд зохион байгуулж ирсэн ингэхдээ хүүхэлдэйн шоу, тоглоомын тойруулга, элдэв янзын хоолны лангуу зэргийг багтаасаар ирсэн байна.

Эдгээр судлаачдын хэлснээр Ацтек болон бусад эртний соёлтой холбоотой нь 1930-аад оны популизмын үеэр улс төрчид болон сэхээтнүүд Испани, АНУ-тай харилцаагаа таслахыг эрмэлзэж байснаас үүдэлтэй. Тэд Мексикийг эдгээр гүрнээс ялгарах зүйл буюу уугуул өнгөрсөн үе рүү тэмүүлж, одоо байгаа уламжлал, тэр дундаа Үхэгсдийн өдрийг хүртэл шингээж өгсөн. Саяхан орон нутгийн засаг захиргаа жуулчдыг татахын тулд "жинхэнэ" баяр зохион байгуулж, баярын энэ тайлбарыг хийжээ.

Тэгэхээр нас барагсдын өдрийн жинхэнэ хувилбар бий юу? Үнэхээр биш. Энэ бол хийгдэж буй ажил юм. Мексикийн түүх, антропологийн хүрээлэнгээс нийтэлсэн эссэндээ судлаач Эльза Малвидо "Тахилын ширээтэй холбоотой дэлхий даяар тархсан зан үйл нь амархан муудаж, өөрчлөгддөг, эс бөгөөс антропологи, түүхтэй ямар ч холбоогүй болно" гэж бичжээ.

Үхэгсдийн өдрийн уламжлалын төв нь тахилын ширээ юм. Энэ нь нас барсан хүмүүсээ текилагаас авахуулаад мэнгэ хүртэл дэлхийн хамгийн дуртай таашаалд нь татах зорилготой шаталсан үзүүлэн юм. Гэхдээ тахилын ширээ нь мөн адил нийтлэг элементүүдийг хуваалцдаг бөгөөд энэ нь баярын олон зуун жилийн түүхтэй, дэлхийн хувьслын талаар өгүүлдэг.

Товч түүх

11-р зуун: Клунигийн хамба лам 11-р сарын 1-ний өдрийг бүх гэгээнтнүүдийн өдөр болгон, католик шашны төлөө амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх баяр болгон тэмдэглэсэн.

1521 он: Мексикийг эзлэн авсны дараа Испаничууд баярыг тухайн үеийн Шинэ Испани гэж нэрлэдэг байсан газарт импортолжээ.

1740-өөд он: Мексикийн Бүх Гэгээнтнүүдийн баярын үеэр худалдагчид alfeñiques (анх нь Моориш Испаниас гаралтай лалын шашинтнууд) гэгддэг чихрийн баримлыг худалдаалж эхэлжээ.

1972 он: Чиканогийн уран бүтээлчид Лос-Анжелес хотод анхны олон нийтэд зориулсан Үхэгсдийн өдрийг тэмдэглэж, Мексикийн уламжлалыг АНУ-Мексикийн хилийн хойд хэсэгт авчирсан.

2008 он: ЮНЕСКО хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад Мексикийн уугуул иргэдийн тэмдэглэдэг "Үхэгсдийн өдрийг" нэмсэн.

2017 он: Дисней 800 сая ам.долларын орлого олсон Мексик хүүгийн Үхэгсдийн ертөнц рүү аялсан тухай өгүүлдэг Коко киног гаргажээ. Энэ кино шилдэг дуу, шилдэг хүүхэлдэйн кино гэсэн хоёр Оскарын эзэн болсон.

“Нью-Йорк байна уу, Парис ч юмуу, Лондонгийн хүмүүсийн хувьд “үхэл” гэдэг үг хэзээ ч дуудагддаггүй үг юм. Харин Мексик хүний хувьд үхэл дээр байнга очдог, шоглодог, энхрийлдэг, унтдаг, бас үхэлтэй цуг баярладаг. Энэ бол тэдний дуртай тоглоомуудын нэг бөгөөд хамгийн тууштай хайр юм" - Октавио Паз.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 52 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 1 цаг 4 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 1 цаг 28 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 2 цаг 37 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 3 цаг 1 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 3 цаг 26 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 3 цаг 33 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 3 цаг 48 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 4 цаг 11 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 4 цаг 16 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 4 цаг 18 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 21 цаг 13 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 21 цаг 33 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 21 цаг 37 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 21 цаг 40 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 21 цаг 48 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 22 цаг 37 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 22 цаг 37 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 22 цаг 40 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ Өчигдөр 13 цаг 08 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top