x

БНСУ-д ажиллаж, амьдардаг монгол иргэдийн визийг хөнгөвчлөхөд анхаарна

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд өчигдөр  (2022.10.28) Ерөнхий сайд Хан Дог Сү-тай уулзав.

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ нь Монгол Улсын Стратегийн түнш, гуравдагч хөрш болохыг тэмдэглээд түүх, соёлын нягт холбоотой БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Мөн хоёр улсын найрсаг харилцаанд тулгуурлан эдийн засгийн харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг цаашид улам тэлэх, эрх зүйн орчныг бэхжүүлэхэд парламентаас дэмжиж ажиллана гэв.

Мөн "Чөлөөт худалдааны хэлэлцээрийг түгээгч” хэмээх нэрээр олонд танигдсан Ерөнхий сайд Хан Дог Сү Монгол, Солонгосын эдийн засгийн салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд, нэн ялангуяа “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” (EPA)-ийг байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа УИХ-ын дарга илэрхийлжээ.

Үүний хариуд БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү “Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын Их сургуулиас хамтран зохион байгуулж буй “Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" олон улсын чуулга уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатартай хамтран оролцсондоо баяртай буйгаа илэрхийлж, ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улстай Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд тус улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэлээ.

Тэрбээр, “Манай хоёр улсын хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг байгуулах ажил бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн бид сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг тэлэх бүрэн боломж бий” хэмээн онцлов. Мөн Солонгос, Монголын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжлийн тэргүүлэх зорилтуудтай уялдуулах боломж байгааг тэмдэглэв. Түүнчлэн БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар Засгийн газраас анхаарч ажиллахаа уулзалтын үеэр илэрхийллээ.

Ерөнхий сайд Хан Дог Сү “Бусан-2030” дэлхийн ЭКСПО-г зохион байгуулах бэлтгэл ажил ид өрнөж буйг дурдаад, 2030 он гэхэд Бусан хотыг олон улсын жишигт нийцэх смарт буюу дижитал хот болгох зорилтыг БНСУ-ын Засгийн газраас дэвшүүлэн ажиллаж байгаа тухай танилцуулж, “Бусан-2030” дэлхийн ЭКСПО-г зохион байгуулах, олон улсад таниулан сурталчлах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын даргаас хүсчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 4 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 14 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 18 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 25 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 28 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 14 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top