x

Хуулийн төсөл: ХОМ мэдүүлдэг албан тушаалтан жилийн орлогынхоо 80 хувиас дээш хэмжээний зээл авахыг хориглоно

Пүрэв гаригийн УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэв. Төсөлд аймгийн төвөөс бусад сумын ЗДТГ-т тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох зохицуулалтыг тусгажээ. 

Хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-"Орон нутгийн нэмэгдлийг ялгамжтай тогтоож болох юм. Тухайлбал, говийн аймгууд, Улаанбаатар хотоос хэт алслагдсан баруун аймгуудад ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчдад олгох орон нутгийн нэмэгдэл нь арай өөр байж болно. Зөвхөн төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн 20 хувийн нэмэгдэл олгох хууль орж ирсэн. Тэгэхээр орон нутагт ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчдад 20 хувийн нэмэгдэл өгөх үү байх уу гээд асуудал бий. Төсвийн хуулийн хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх, ажлын хэсэг оновчтой тогтооход анхаармаар байна. Төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг ялгамжтай олгох нь зүйтэй" гэв. 

Чуулганы хуралдаанаас Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

Мөн өдөр “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжив. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Эрдэнэтийн овоолгыг ашигласнаар иргэд ямар ашиг хүртэх вэ? Хэчнээн овоолго байдаг вэ? Ямар зардалтай үйл ажиллагаа явуулж, ямар хэмжээний ашиг олдог вэ? 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:

-Эрдэнэт үйлдвэрт 10 овоолго байгаа. Үүн дотроо исэлдсэн хүдрийн овоолго 4, тодорхой нөхцөлд үр ашгаа өгөх овоолго 6 байна. Исэлдсэн хүдрийн овоолго нь 52.4 сая тонн нөөцтэй. Харин нөгөөх нь 222.2 сая тонн нөөцтэй гэж үзэж байгаа. Эрдэнэт үйлдвэртэй ТӨБЗГ хамтарсан ажлын хэсэг байгуулаад ажилласан. 480 гаруй сая ам.долларын үнэ цэнэ бүхий зүйл байна гэсэн тооцоолол гарсан. Овоолгоо үнэлэх нь зүйтэй гэдэгтэй санал нийлж байна. Овоолгоо худалдах нь зүйтэй гэдэг нэг хувилбар яригдаж байна. 

Тогтоолын төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулсны дараа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх үедээ ипотекийн зээл болон эрүүл мэндийн үйлчилгээ авахаас бусад зориулалтаар хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтээ мэдүүлсэн жилийн орлогын 80 хувиас дээш хэмжээний зээлийг бусад этгээдээс авахыг хориглох шаардлагатай" гэж үзжээ.

Түүнчлэн төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтыг аливаа этгээдэд хууль зөрчин олгуулахаар нөлөөлөх, улс төрд нөлөө бүхий албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн хувь эзэмшдэг хуулийн этгээд төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтад хамрагдах зэрэг асуудлыг хориглож, үүнийг нийтийн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд мөн дагаж мөрдөх асуудлыг тодорхой зохицуулахаар төслийг боловсруулсан байна. 

Хуралдааны төгсгөлд хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулах байсан боловч гишүүдийн ирц хүрээгүй тул санал хураалтыг хойшлууллаа. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 5 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 15 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 19 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 26 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 29 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 14 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top