x

Ш.Адьшаа: Төрийн албан хаагчид зээл хэлбэрээр авлига авдаг

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагын өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн "Төрийн албан хаагчид ипотекийн зээлээс бусад зээлд хамрагдахыг хязгаарлаж байгаа юм байна. Энэ зээлийн хүртээмж ямар байна вэ? Орон сууцтай болохын тулд арилжааны банк, найз нөхөд, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах шаардлага үүснэ. Төрийн албан хаагчид бол хамгийн бага хүрч ядсан орлоготой хүмүүс. Олон эх үүсвэрээс зээл авахыг хуулиар хязгаарлавал төвөгтэй байдал үүснэ. Төрийн албан хаагчид заавал ядуу тарчиг амьдралтай байх ёстой юм уу? Хуульд хориглоогүй үйл ажиллагаа явуулаад таван төгрөг олохыг нь төр яагаад зөвшөөрч болдоггүй юм бэ? Төрийн албан хаагч гэхээрээ ядарсан амьтан байх ёстой юм уу? Төрийн албанд ажиллах хүн олдохоо байлаа" хэмээв.

Үүний хариуд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Төрийн албан хаагчид АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийн жилийн орлогынхоо 80 хувиас дээшгүй хэмжээний зээл авахыг хориглох заалт оруулж ирсэн. Төрийн албан хаагчид зээл хэлбэрээр авлига авдаг гэсэн судалгааг АТГ гаргасан байна. Уг судалгаанд үндэслэж хуулийн зохицуулалтыг оруулж ирсэн. Төрийн алба авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхыг хуулиар зохицуулах хэрэгцээ шаардлага байна. 

Эрүүл мэнд, орон сууцны зээлээс бусдыг АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан хаагчид авахыг хуулиар хориглох заалттай хуулийн төсөл өргөн барьсан.

Төрөөс баталгаа гаргасан төсөл хөтөлбөрийг улс төрийн албан тушаалтнууд, төрийн албан хаагчдаар дамжуулж авсан гэмт хэргийг хоёр жилийн хугацаанд ярьж байгаа. Улс төрд нөлөө бүхий хүмүүс өөрийнхөө хамаарал бүхий сан, ЖДҮ, Хөгжлийн Банк, тариалан эрхлэх сан зэргээр дамжуулж зээл авснаар манай улсад ямар эрсдэл үүссэнийг бүгд л мэдэж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 6 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 16 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 20 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 26 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 30 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 14 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top