x

Ерөнхий сайдын цаг ба Онон, Бооёо хоёрын "трагеди"

Өнгөрөгч долоо хоногт МУГЖ Н.Онон, Бооёо (Н.Ариунболд) хоёр хошин урлагийнхныг “алиа салбадай” гэж хэлсэн ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийн эсрэг гомдол гаргаж, албан тушаалаас нь огцруулахыг шаардан яамных нь үүдэнд жагсаал зохион байгуулсан билээ. Энэ өдөр Сүхбаатарын талбайд “Үнийн өсөлтийн эсрэг” зохион байгуулж байсан залуучуудын жагсаал Н.Онон гавьяатаас болж үзэгчгүй болсон (бүх хэвлэл мэдээллүүд гавьяатын аманд микрофон барихаар очсон) төдийгүй О.Онон, Бооёо хоёр яагаад гомдсон нь ойлгомжгүй байлаа.

“Залуучуудын жагсаалыг тараах, олны анхаарлыг өөр зүгт хандуулахын тулд эрх баригчдын хийж буй ажил, хошин шогийнхны ээлжит гараа” энэ тэр гэгдэж байсан нь сүүлдээ МАН-ын эсрэг жагсаал шахуу юм болсон билээ. Хоёрхон жилийн өмнө “31 жилийн хөдөлмөрийг минь төр үнэллээ” хэмээн баярлаж байсан (ямар гомдсондоо л хэлэв гэж үү) гавьяат маань “Тэр гавьяа шагналыг чинь би гуйж аваагүй шүү. Наад үгээ намынхаа удирдлагуудад очиж хэл” хэмээн бухимдсан. 2020 оны УИХ-ын сонгуулиар манай хошин шогийнхон тэр чигээрээ МАН-д зарагдаж, “Оюун-Эрдэнэ гэдэг хүү болбоос” хэмээн хөдөө нутагт гэрийн гадаа цайлж суусан сонгуулийн үеийн бичлэг (сурталчилгаа) нь хүртэл нийгмийн сүлжээнд эргэн татагдсан байдаг юм. Тэрнийх нь хариу МУГЖ цол байсан юм дагуу.

Гэвч үүгээр тухайн үед нийгмийн сүлжээнд нэлээд том хэлэлцүүлэг болж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д айлчлахдаа зүүж явсан 23000 долларын (23,228) үнэтэй ROLEX фирмийн цагаан алтан цагны (монгол төгрөгөөр 80 сая орчим төгрөг) асуудал дарагдаж, харин Н.Онон гавьяат анхаарлын төвд орж ирсэн билээ. Тэгэхээр огтоос санамсаргүй хэрэг биш байсан шиг байгаа юм. П.Сайнзориг даргын жиргээ ч, Н.Онон гавьяатын жагсаал ч тэр. Түүнээс биш манай хошин шогийнхон бол тэрнээс цаадахийг нь туулаад ирсэн улс л даа.

Ер нь бол манай төрийн томчууд тэр цаг байтугай үнэтэй зүйл эдэлж хэрэглэдэг. Тэрийг нь хэний ямар мөнгөөр авсан барьсан гэж асууж сурагладаг, тэр нь хашиж байгаа ажил, албан тушаалд нь зохимжтой эсэх талаар санаа тавьдаг соёл манайханд бараг байхгүй. Харин энэ удаад манай Ерөнхий сайдын зүүсэн цаганд Германы хэвлэлүүд түрүүлж анхаарлаа хандуулсан нь жаахан асуудлыг томруулсан байх. Хоёрдугаарт, сүүлийн үед нүүрлэж байгаа эдийн засгийн хямрал, иргэдийн амьжиргааны доройтол ч бас нэрмээс болсон биз. Энэ мэт асуудлаас болоод “Ядуу улсын баян Ерөнхий сайд” гэгдээд нийгмийн сүлжээгээр сэвэгдээд явчихсан. Өчигдөр мэдээгээр “Нийт хүн амын 40 гаруй хувь нь ядуурлын түвшинд орсон” гэж мэдээлж байна лээ.

Тийм болохоор манай төрийн өндөрлөгүүд, УИХ, Засгийн газрын гишүүд ядаж л албан айлчлалаар гадагшаа явахдаа өмсгөл, зүүсгэлдээ зохих ёсоор анхаарал тавих ёстойг Ерөнхий сайдын сүүлд хийсэн айлчлал харууллаа. Тэгэхгүй бол бид чинь бусдын нүдэнд бид арай л “өвөрмөц” харагддаг бололтой юм. Хамгийн наад зах нь хандивлагчдаас зээлсэн, туслуулсан тэр их мөнгө хаашаа ороод байна вэ? гэдэг цаадуул чинь маниасаа илүү няхуур ханддаг бололтой юм байна шүү.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 15 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 25 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 29 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 36 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 39 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 14 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top