x

Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын талаар хэлэлцэж байна

Уур амьсгалын өөрчлөлт болон Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцуудын талуудын бага хурлыг угтсан уулзалт, хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ.

Уулзалт, хэлэлцүүлгээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицоход чиглэсэн тогтвортой санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж, хөгжлийн түншлэгчдийн зүгээс баримталж буй бодлого, байр суурь, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Мөн биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтовортой ашиглах, генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, байгаль орчныг нөхөн сэргээх, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих, тогтвортой үйлдвэрлэл хэрэглээг нутагшуулах, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, тэдгээрийн менежментийг сайжруулах талаар хэлэлцэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уулзалт, хэлэлцүүлгийг нээж үг хэллээ.

Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл болон түүнтэй тэмцэх, ойжуулалт, ногоон байгууламжийн ач холбогдлын талаарх иргэд, аж ахуйн нэгжүүдийн ойлголт, хандлага сайжирч, эх байгаль, хойч үеийнхээ төлөө хамтдаа мод тарьж, ургуулан, арчлан хамгаалж байгаад талархал илэрхийлэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Уур амьсгалын өөрчлөлт болон биологийн олон янз байдлын тогтвортой санхүүжилт, урт хугацааны хамтын ажиллагааны бодит хэрэгжилтийг хангах хүрээнд байгалийн нөөцийн дансны аргачлалыг хөгжүүлэх, экосистемийн үйлчилгээний төлбөрийн зарчмыг нутагшуулах зэргээр техник чадавхийг бэхжүүлэх хэрэгцээ нэн өндөр байна” гэв.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа хэлсэн үгэндээ, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалахдаа эдийн засгийн өсөлт, хөгжлийн явцтай нийцүүлэн харилцан уялдаатай нэгдмэл арга хэмжээ авах нь чухал гэдгийг хэлэв.

Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Монгол Улстай байгуулсан хамтын ажиллагааны стратегид байгалийн нөөцийн менежмент, уур амьсгалын тэсвэртэй байдлыг сайжруулахад эдийн засгийн дэмжлэгээр хамтран ажиллаж ногоон хөгжлийг цогцлоохыг зорьж байгаагаа тэмдэглэв.

Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлэгт 17 орны Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, олон улсын болон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын 130 орчим төлөөлөгч оролцож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 8 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 32 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 36 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 42 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 46 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 14 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top