x

Н.Болдбаатар: Бид зөвхөн Д.Сарангэрэлийг сайдын суудлаас нь унагаах гэж шаардлага өгөөгүй

АН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ дарга Г.Занданшатар нарт хандан энэ сарын 17-нд албан шаардлага хүргүүлсэн билээ.

Уг шаардлагын хариуг Засгийн газраас өнөөдөр өгөхтэй холбоотойгоор Ардчилсан Намын төлөөлөл төрийн ордны гадна мэдээлэл хийлээ. 

АЗХ-ны тэргүүн Н.Болдбаатар "Бид есдүгээр сарын 27-нд төрийн ордны гадна Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүдэд хандан шаардлага хүргүүлсэн. Түүнчлэн энэ долоо хоногийн даваа гаригт АН-ын Үндэсний бодлогын хорооноос шийдвэр гарч, Монгол Улсын Засгийн газарт дараах шаардлага өгсөн.

  • Нэн тэргүүнд хүний эрхийн асуудлын хүрээнд шаардлага хүргүүлсэн. ХНХ-ын сайд асан Д.Сарангэрэл Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хэлж байсан. Үүний зэрэгцээ Сангийн яамны шторктой холбоотой асуудал ч яригдсан. Мөн үзэл бодлоо илэрхийлж буй олон залуусыг цагдаа сэргийлэхээр айлган сүрдүүлж, барьж хорьсон. Энэ мэтчилэн хүний эрхийн зөрчилтэй үйлдэл цөөнгүй гарлаа.
  • Түүнчлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тэр дотроо гурил, гурилан бүтээгдэхүүн, махны үнэ нэмэгдэж байгаа. Валютын ханш, инфляцын огцом өсөлт зэрэг асуудал иргэдийг туйлдуулж байна. 
  • Монгол Улсын 2023 оны төсөв батлагдах гэж байгаа. Ирэх оны улсын төсвийн хуваарилалт ямар байна вэ, эрх тэгш хангагдаж байгаа юу гэдэг асуултыг дэвшүүлж байна. 
  • Ирэх онд зөвхөн Хэнтий аймагт л гэхэд 200 орчим тэрбум төгрөг төсөвлөх юм байна. Монгол Улсын эдийн засаг хүнд нөхцөлд орсон энэ үед үрэлгэн зардал шаардлагагүй. Мөн 2023 оны төсөвт татварыг нэмэгдүүлж буй, үүний зэрэгцээ НӨАТ-ын асуудал ч байгаа учраас Ардчилсан Намын Үндэсний бодлогын намрын анхдугаар чуулганаар хэлэлцэж, улмаар Засгийн газарт шаардлагыг өгсөн.

Өнөөдөр өглөө 09:30 цагт Засгийн газраас шаардлагын хариуг өгнө гэсэн. Харамсалтай нь ирсэнгүй. Тиймээс дээрх шаардлагын хариуг нэн даруй өгөх ёстой. Одоо төрийн ордон дотор ирэх оны улсын төсвийг хэлэлцэж байна. Үнэндээ энэ улсын төсөв бол тэдний сонгуулийн зардал. 2024 онд МАН яаж ялах вэ гэдгийг төсвөөрөө дамжуулаад хийх гэж байна. Энэ мэтчилэн олон асуудал бий. Бид зөвхөн Д.Сарангэрэлийг сайдын суудлаас нь унагаах гэж шаардлага өгөөгүй. Монгол Улсын Засгийн газартай холбоотой олон асуудлыг ярьсан. Засгийн газрын хуралдааны дараа албан ёсоор өгнө хэмээн хэлсэн. Эрх баригчид цаг хожиж, аливааг хойшлуулж тэр хооронд төсвийг батлуулах далд санаатай байна уу гэдэг хардлага байна" гэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 9 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 19 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 32 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 42 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 46 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 52 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 56 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 14 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top