x

УИХ-ын дарга Г.Занданшатарт “Хүндэт доктор" цол олгожээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Измир Катип Челеби их сургуульд зочиллоо.

Тус их сургуулийн Эрдмийн зөвлөл УИХ-ын даргад “Хүндэт доктор” цол олгохоор шийдвэрлэсэн бөгөөд  уг ёслолын арга хэмжээ Измир Катип Челеби их сургууль дээр болов.

Тус сургуулийн проректор, доктор, профессор Мухсин Акбаш хэлсэн үгэндээ, Г.Занданшатар нь хилийн чанадад буй Монголын түүх соёлын дурсгалуудыг нээн илрүүлэх ажлыг дэмжих бодлогынхоо хүрээнд Монгол Улсын судлаачдыг Бүгд  Найрамдах Турк Улсын нутаг дээр тус орны судлаачидтай хамтран Анатолийн хойгт буй Илхаадын дурсгалыг судлах хамтын ажиллагааг дэмжсэн явдал нь Монгол төдийгүй Төв Азийн түүхийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэсэн.

Мөн Монгол, Туркийн харилцаа, тэр дундаа Монгол Улсын Их Сургууль болон Измир Катип Челеби их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр их сургуулийн байгуулсан Түрэг судлалын хамтарсан хүрээлэнгийн баг археологийн судалгааны ажлуудаа амжилттай явуулахад бодит хувь нэмэр оруулж, дэмжлэг үзүүлж ирсэн явдлыг нь үнэлэн  тус их сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр “Хүндэт доктор” цол олгохоор шийдвэрлэсэн гэж байлаа.

УИХ-ын дарга “Хүндэт доктор” цол хүртсэнтэй холбогдуулан үг хэлсэн. Тэрбээр, Измир Катип Челеби их сургуулийн “Хүндэт доктор” цол хүртэж буй гурав дахь хүн, гадаадын анхны иргэн болж байгаадаа баяртайгаа байгаагаа илэрхийлээд, эрхэм хүндтэй энэ цол манай хоёр орны боловсрол, соёл, түүх, археологийн хамтын ажиллагааны үр дүнг бататгаж, цаашдын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх суурь болно гэдэгт итгэлтэй  байна гэв.

Мөн Монгол Улсын Их Сургууль, Бүгд Найрамдах Турк Улсын Измир Катип Челеби их сургуулийн археологич эрдэмтдийн хамтарсан баг 2022 оны зун Туркийн Ван мужид Хүлэгү хааны зуны ордны туурийг илрүүлж, Монголын археологийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээснийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн, тус их сургуулийн захирал, эрдэмтэн багш нар, судлаачдад хоёр орны боловсрол, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байгаа ажил, үйлсэд нь өндөр амжилт хүсээд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ шатанд хүргэхийг зорьж буй хүчин чармайлт, санал, санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Дашрамд дурдахад, Измир Катип Челеби их сургууль нь Бүгд Найрамдах Турк Улсын төрийн өмчит томоохон сургуулиудын нэг бөгөөд 2019 онд Монгол Улсын Их Сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулснаас хойш оюутан солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхэлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 17 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 27 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 40 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 50 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 54 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 1 цаг 1 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 1 цаг 4 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 14 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top