x

Д.Амарбаясгалан: Нийгмийн бүх бүлгүүдийн эрхийг хамгаалахын төлөө ажиллана

Засгийн газар  2021 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн 34 дүгээр, 2022 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 33 дугаар тэмдэглэл гаргасан. Уг тэмдэглэлд  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд саадгүй оролцоход шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх талаар тусгасан юм.

Үүний биелэлттэй ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцлаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа болон ХНХЯ, БШУЯ, ЭМЯ-ны удирдлагууд,  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн форум”-ын гишүүд оролцов. Засгийн газраас гаргасан тэмдэглэлийн дагуу 18 нас хүртэлх байнгын асаргаа шаарддаг хүүхдийн эцэг эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төрөөс төлөх тухай хуулийн төсөл боловсруулж буйг яамдын удирдлагууд танилцууллаа.

Уулзалтад оролцсон төлөөлөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудлыг хөндөв. Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 5900 хүүхэд сурч, боловсорч байна. Тэдний 3000 гаруй нь энгийн сургуульд сурдаг. Тиймээс тэдгээр хүүхдүүдтэй ажиллах багш, ажилчдыг  сайтар бэлтгэх шаардлагатай байгааг хөндлөө.

Боловсрол Шинжлэх Ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн хэлэхдээ “Орчин үеийн техник технологи бүхий апплейкшн, тоног төхөөрөмжөөр дамжуулж хүүхдүүдийн сурах эрхийг хангах олон ажил хийж байгаа” гэсэн юм. Тухайлбал, дохионы хэлний виртуал орчуулагч зохион бүтээснийг боловсролын салбарт ашиглахаар ажиллаж байна. Мөн энгийн сургуулийн 45 багшийг дохионы хэлээр сургасан бөгөөд тэд сургагч багшаар ажиллаж эхэлжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хүний эрхийн хорооны үндэсний зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч М.Баясгалан дөрвөн хүсэлт гаргав.  Нэгдүгээрт, хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд ажиллуулах. Хоёрдугаарт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь удирдлагагүй удаж байгааг засах. Гуравдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгодог халамжийн мөнгийг нэмэгдүүлэх. Дөрөвдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд орон сууцны дэмжлэг олгохыг хэрэгжүүлэх шаардлагатайг дурдлаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газар анх удаа дэргэдээ Хүний эрхийг хангах Үндэсний хороо байгуулсан нь нийгмийн бүх бүлгүүдийн эрхийг хамгаалахын төлөө ажиллана” гэв.

Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн харилцаанд ороход саад бэрхшээл үүсгэхээргүй орчин нөхцөл бий болгохыг нэн тэргүүнд эрэмбэлж ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн тэрээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд нэгдсэн байдлаар дуу хоолойгоо хүргэж, саналаа илэрхийлэх нь чухал байгааг дурдав. Тиймээс өмнө нь ажиллаж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой ажлын хэсгүүдийг цэгцлэж,  идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй холбоодыг нэгтгэсэн шинэ ажлын хэсэг байгуулахаар болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 25 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 34 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 48 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 58 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 1 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 1 цаг 8 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 1 цаг 12 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 14 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top